МАНЧЕСТЕР СИТИ-ГИЙН ДАРААГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ХЭН БЭ?

2022-11-10  
May be an illustration of one or more people
Энэ улиралд дэлхийн шилдэг дасгалжуулагч Пеп Гвардиолагийн гэрээ дуусгавар болно. 6 жил 6 сар МСИ-д ажиллахдаа Пеп Гвардиолла багийнхаа хамт 11 цом, тэр дундаа Английн Премьер Лигийн 4 цомыг өргөсөн амжилт үзүүлсэн. - Миний хувьд Премьер Лигийн цом өргөх нь аль ч цомоос үнэ цэнэтэй гэж хэлсэн түүний хувьд ПЛ-ийн 5 дахь цомыг өргөхийг зорьж буй. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигт түрүүлчих боломжоо алдсан МСИ энэ жил ч даагаа нэхэж буй. Хасагдах шатанд Германы Лэйпциг багтай таарсан тэднийг шигшээ наймд элбэг үлдэнэ гэж мэргэжилтнүүд аль хэдийнээ таамаглалаа дэвшүүлсэн. "Гоолын машин" Хааландыг эгнээндээ нэгтгэсэн МСИ багийн довтолгоо аль ч багийн дээр гарахаас доор орохгүй. Европын шилдэг багийн өргөмжлөлийг сарын өмнө хүртсэн МСИ баг энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлнэ ч гэж спортын сэтгүүлчдийн дийлэнх нь бичиж буй. Энэ бүхэн нь Пеп Гвардиолла дасгалжуулагч гэж хэн бэ, ямар үнэ цэнэтэй мэргэжилтэн бэ? гэдгийг удам тодотгох.
МСИ багийн удирдлагууд Пеп Гвардиолла дасгалжуулагчтай гэрээгээ сунгах тухай саналыг дэвшүүлж, гэрээний талаар хоёр тал удаа дараа уулзаж, саналаа солилцсон байна. Пеп Гвардиолла дасгалжуулагчийн хувьд МСИ -ээс өөр багийг дасгалжуулах хүсэлгүй байгаагаа өмнө нь илэрхийлсэн. Гэхдээ аль нэг улсын үндэсний шигшээ багийг удирдахаас татгалзахгүй гэдгээ мөн хэвлэлээр мэдэгдсэн. Одоогоор асуудал хараахан шийдэгдээгүй ч, МСИ багийн удирдлага Пеп Гвардиоллатай хийх гэрээний агуулгаа онцгой нууцалж буй бөгөөд энэ оны төгсгөлд гэрээндээ гарын үсэг зурна гэдэгтээ найдаж буй. Харин Пеп Гвардиоллатай гэрээ хийх явц бүтэлгүйтвэл, өмнө нь МСИ багийн туслах, өнөөгийн Арсенал багийн дасгалжуулагч Артета, Байер Мюнхен багийн дасгалжуулагч Нигельсмэн нарын шилдэг дасгалжуулагчийг Пеп Гвардиоллагийн залгамжлагчийн нөөцөнд багтаажээ.
Пеп Гвардиолла дасгалжуулагчийн хувьд өмнө нь Барселонаг 5, Байер Мюнхен багийг 4 улирал удирдсан.Тэгвэл МСИ -д долоо дахь улиралдаа ажиллаж буй нь түүний хувьд нэг багт хамгийн удаан тогтсон гэх нэгэн шинэ карьерыг тогтоогоод байна. Хэрвээ гэрээ сунгавал 2025 оны зуныг хүргэх нөхцөлтэй.
Харин Пеп Гвардиоллагийн хувьд Нью-Йоркийг зорих, АНУ-д хөлбөмбөгийн карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй байж болох тухай Sky Sport мэдээллээ.
- Пеп үлдвэл багт хэрэгтэй. Бас өөрт нь ч хэрэгтэй. Зургаан жил ажилласан багтайгаа ажиллах нь, шинэ багт ажиллахаас илүү хөнгөн.Бараг л амарна гэсэн үг. Түүнээс гадна Аваргуудын Лигт түрүүлэх зорилгоо ч нэгмөр биелүүлбэл зохино гэж багийн ахлагч Де Бруйн дасгалжуулагчаа үлдэхийг ятгалаа.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?