АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАЛАА

2022-11-14  

- "Катар-2022" ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо туршлага, эрч хүчийг хослуулсан. Рафим Стерлинг, Магауир, Нендерсон нарын туршлагатай тоглогчдыг түшиглэн залуучуудыг голчлон сонгосон. Багийн 50 хувь нь анх удаа ДАШТ-д оролцогч. Дундаж нас нь 26. Маш залуу баг гэж хэлж болно. Эхний тоглолт Иран, хоёр дахь тоглолтыг АНУ-тай хийнэ. Эзэн орон Катарын шигшээ баг 11 сарын 20-ны Ням гарагт нээлтийн тоглолтыг (Эквадортой) хийж, арванхоёрдугаар сарын 18-ны Ням гарагт ДАШТ финалын тоглолтоор өндөрлөнө. Бид Катар-2022 ДАШТ-ий финалд шалгарахыг зорьж буй гэж багийн дасгалжуулагч Сауфгайте хэллээ.
Түүний эцэслэн сонгосон шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Жордан Пикфорд( Эвертон), Ник Попе ( Ньюкастль), Аорон Рамсдал( Арсенал)
Хамгаалагч: Тренд Александ- Арнольд ( Ливерпуль), Колорадо Коади( Эвертон), Эрик Диек ( Тоттенхэм)- Харди Магауир( МЮ), Луук Шаов( МЮ),
Жон Стоунес( МСИ), Кириан Триппер( Ньюкастль), Калифорни Волкер( МСИ), Бен Вайте( Арсенал)
Хагас хамгаалагчид:
Жүүд Веллингхам ( Дортмунд Боруссия), Конор Галлафер ( Челси), Жордан Хендерсон( Ливерпуль), Майсон Моунт ( Челси), Калвин Филипс (МСИ), Деклан Райсе( Вест Хэм)
Довтлогчид:
Фил Фоден( МСИ), Жак Грелиш(МСИ), Харри Кэйн(Тоттенхэм), Жеймс Маддисон (Лэйстэр сити), Маркуш Рашфорд (МЮ), Букаяо Сака( Арсенал), Рахим Стерлинг (Челси), Каллум Вилсон( Ньюкастль)
Довтлогчийн багт Рома багийн довтлогч Абрахаамыг Жосе Моурино санал болгосон ч Сауфгайте хүлээн авсангүй. Багийн яс нурууг МСИ, Арсенал, Ливерпуль, МЮ, Ньюкастль , Эвертон, Тоттенхэм багийн тамирчдад тулгуурлан босгосон байна. Английн шигшээ баг Сауфгайте дасгалжуулагчийн удирдлага дор 3 дахь ДАШТ-дээ орох гэж байна. 2018 онд шигшээ наймд шалгарч, Хорватыг хожиж яваад харамсалтайгаар хожигдож, шигшээ 4-д үлдэж чадаагүй. 2020 онд Европ тивийн АШТ-д Италийн багтай финалдсан. Энэ жилийн ДАШТ-ий хувьд Английн шигшээ баг хөгжлийнхээ оргил үедээ оролцож буй учир хөгжөөн дэмжигчид нь ихийг хүлээж буй. Түрүүлнэ гэж хэлээгүй ч, ихийг хүлээж болно гэж дасгалжуулагч Сауфгайте тамирчдынхаа өмнөөс ам алдсан.

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?