"КАТАР-2022" ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ ЭНЭ САРЫН 20-НД ЭХЭЛНЭ

2022-11-18  

ДОХА. /Sky Sports/. Катар Улсад болох 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 20-ны ням гарагт Эль-Хаур хотын “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагч орон болон Эквадорын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ.  

Өмнөх төлөвлөгөөний дагуу ДАШТ нэг өдрийн дараа “Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэнд Сенегал, Нидерландын багуудын тоглолтоор эхлэх байсан боловч Катарын шигшээ багт эх орондоо болж буй тэмцээнийг нээх боломжийг олгох үүднээс тоглолтыг нь урагшлуулжээ.

Английн шигшээ баг тэмцээний хоёр дахь өдөр буюу 21-ний даваа гарагт В хэсгийн Ираны багийн эсрэг тоглоно. Уэльсийн багийн эхний тоглолт мөн 21-ний өдөр болно. Түүний дараа Уэльс, Английн шигшээ багууд 29-нд учраа таарна.

“Катар-2022” ДАШТ-ий шувтаргын тоглолт Доха хотын “Лусаил” цэнгэлдэх хүрээлэнд 12 дугаар сарын 18-ны ням гарагт буюу зул сарын баяр болохоос яг нэг долоо хоногийн өмнө болно.

ДАШТ-ий хэсгийн сугалаагаар 32 шигшээ баг дөрөв дөрвөөрөө найман хэсэгт дараах байдлаар хуваагдсан юм.

  • А хэсэг: Катар, Эквадор, Сенегал, Нидерланд
  • В хэсэг: Англи, Иран, АНУ, Уэльс
  • С хэсэг: Аргентин, Саудын Араб, Мексик, Польш
  • D хэсэг: Франц, Австрали, Дани, Тунис
  • Е хэсэг: Испани, Коста-Рика, Герман, Япон
  • F хэсэг: Бельги, Канад, Марокко, Хорват
  • G хэсэг: Бразил, Серби, Швейцар, Камерун
  • H хэсэг: Португал, Гана, Уругвай, БНСУ

Тэмцээн болох газрууд

ДАШТ-ий тэмцээнүүд “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, “Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, “Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, “Ахмед Бин Али” цэнгэлдэх хүрээлэн, “Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, “Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, “Education City” цэнгэлдэх хүрээлэн, “Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн гэсэн найман цэнгэлдэх хүрээлэнд болно.

11-р сарын 21-ний даваа гараг

А хэсэг: Катар - Эквадор (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатарын цагаар 00:00 цагт тоглолт эхэлнэ)

В хэсэг: Англи - Иран (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 22-ны мягмар гараг

А хэсэг: Сенегал - Нидерланд (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

В хэсэг: АНУ - Уэльс (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

С хэсэг: Аргентин - Саудын Араб (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

D хэсэг: Дани - Тунис (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 23-ны лхагва гараг

С хэсэг: Мексик - Польш (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

D хэсэг: Франц - Австрали (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

F хэсэг: Марокко - Хорват (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

Е хэсэг: Герман - Япон (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 24-ний пүрэв гараг

Е хэсэг: Испани – Коста-Рика (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

F хэсэг: Бельги - Канад (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

G хэсэг: Швейцар - Камерун (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

H хэсэг: Уругвай - Өмнөд Солонгос (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 25-ны баасан гараг

H хэсэг: Португал - Гана (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

G хэсэг: Бразил - Серби (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

В хэсэг: Уэльс - Иран (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

А хэсэг: Катар - Сенегал (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 26-ны бямба гараг

А хэсэг: Нидерланд - Эквадор (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

В хэсэг: Англи - АНУ (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

D хэсэг: Тунис - Австрали (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

С хэсэг: Польш - Саудын Араб (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 27-ны ням гараг

D хэсэг: Франц - Дани (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

С хэсэг: Аргентин - Мексик (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

Е хэсэг: Япон – Коста-Рика (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

F хэсэг: Бельги - Марокко (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 28-ны даваа гараг

F хэсэг: Хорват - Канад (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 00:00 эхлэх)

Е хэсэг: Испани - Герман (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

G хэсэг: Камерун - Серби (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 18:00)

H хэсэг: Өмнөд Солонгос - Гана (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 21:00)

11-р сарын 29-ний мягмар гараг

G хэсэг: Бразил - Швейцар (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 00:00)

H хэсэг: Португал - Уругвай (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

А хэсэг: Нидерланд - Катар (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

А хэсэг: Эквадор - Сенегал (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

11-р сарын 30-ны лхагва гараг

В хэсэг: Уэльс - Англи (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

В хэсэг: Иран - АНУ (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

D хэсэг: Австрали - Дани (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

D хэсэг: Тунис - Франц (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

12-р сарын 1-ний пүрэв гараг

С хэсэг: Польш - Аргентин (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

С хэсэг: Саудын Араб - Мексик (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

F хэсэг: Хорват - Бельги (“Ахмед бин Али” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

F хэсэг: Канад - Марокко (“Эль-Тумама” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

12-р сарын 2-ны баасан гараг

Е хэсэг: Коста-Рика - Герман (“Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

Е хэсэг: Япон - Испани (“Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

G хэсэг: Өмнөд Солонгос - Португал (“Education City” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

G хэсэг: Гана - Уругвай (“Эль-Жануб” цэнгэлдэх хүрээлэн, 23:00)

12-р сарын 3-ны бямба гараг

H хэсэг: Серби - Швейцар (“Рас Абу Абуд” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

H хэсэг: Камерун - Бразил (“Лусаил” цэнгэлдэх хүрээлэн, 03:00)

Ийнхүү шөвгийн 16-д буюу 1/8 финалд үлдсэн багуудын тоглолт цааш үргэлжилнэ. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?