АУТСАЙДЕР КАТАР ХЭДЭЭР ХОЖИГДОХ НЬ ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ...

2022-11-21  
Катар улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Дэлхийн АШТ-д оролцож үзлээ. Нээлтийн тоглолтонд Эквадорын багт 0:2-оор хожигдлоо. Гэхдээ Катарын багт хэдээр хожигдох нь тийм ч чухал биш.
Оролцож байна гэдэг нь үнэ цэнтэй аж. Катарын баг нь зохион байгуулагч эзэн орон ДАШТ-ий эхний тоглолтонд заавал гоолддог, мөн хожиж ирсэн түүхийг тасаллаа.
- Арабын цомын аварга, Ази тивийн цомын аваргад тус бүр нэг нэг удаа түрүүлж үзсэн Катарын багийг сулхан баг гэж дутуу үнэлж болохгүй. Талбайн эзэн багтай тоглоход ямагт хүндрэл үүсдэг. Манай багийн эхний гоолыг ВАР үзээд тооцохгүй гэдэг шийдвэрийг шүүгчид гаргасан нь тун маргаантай. 11 метрийн торгуулийн цохилтыг заахаас аргагүй болсныг бид гоол болгож хувиргасан. Хоёр дахь гоолыг ямар ч маргаангүй оруулж маш чухал 3 оноогоо халаасаллаа. Хэсэгтээ Сенегал, Голландтай тоглоно. Сенегал бол энэ оны Африк тивийн аварга. Голланд бол хөлбөмбөгийн томоохон орон. Мане бэртэл авсан нь Сенегалын багийн хүчийг бага зэрэг сулруулна. Голланд өмнөх онууд шигээ хүчирхэг биш байгаа гэдэгт найдна. Эквадорын баг бол Бразил, Аргентинтай тэнцэж байж ДАШТ-д шалгарсан.
Хэсгээсээ шалгарахын төлөө бүх хүчээ дайчлана гэж өдгөө 33 настай, шигшээ багийн ахлагч, Туркийн Фенербахче багийн довтлогч Эрнен Валенсиа хэллээ. Тэрбээр эхний гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос, хоёр дахь гоолыг 5 метрээс мөргөж орууллаа.
Катар анх удаа ДАШТ-д эзэн багийн хувиар оролцож буй бол Катар 2014, 2018, 2022 онд дараалан оролцож байна. Ийнхүү Катар -2022 ДАШТ-ний эхний хоёр гоолыг Катарын хаалганд шигтгэсэн Эквадорын баг "А"хэсгийг 3 оноотойгоор тэргүүлж эхэллээ.
Өнөөдөр Голланд- Сенегал, Англи-Иран улсууд тоглох хуваарьтай.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?