ХЯТАДЫН ТЕННИСЧИД ЮУНААС БОЛЖ СУУЖ ЭХЛЭВ?

2022-11-21  
 
May be an image of 2 people and indoor
Өмнөх бүхий л тэмцээний финалд Хятад улсын хоёр теннисчин л шалгардаг уламжлал тасарч эхэллээ. Дэлхийн цомын аваргыг (2022) Хятадын тамирчид авсан ч, их л зүдэрсэн. Хятадын теннисний ноёрхол бага багаар алдарч байх нь тэмцээн бүрээс ажиглагдах болов.
Токио-2020 олимпийн аварга, Дэлхийн цомын аваргууд Ази тивийн цомын аваргад сураггүй тасрав. Хятадын теннисний нэр төрийг Ванг Юди ( эмэгтэй ) л хамгааллаа. Гэхдээ Хина Хаяата, Мимо Ито нарын хэн нь ч түүнийг хожих боломж бүхий тоглолт үзүүлсэн. Энэ удаад аз түшиж Ванг Юди хожих шиг болсон.
Харин эрэгтэйд Хятадын нэг ч теннисчин финалд цухуйсангүй. Аваргын төлөө Өмнөд Солонгосын Лим Ли, Японы Харимото нар тулсан.
Ёстой л, гал гарсан, ердөө л нэг хоёр онооны зөрүүтэй, өгөө аваатай тоглолт үзүүлсэн. Төгсгөл рүү Харимото бярдсанаар Ази тивийн цомын аваргад дөнгөж 19 насандаа түрүүллээ.
Ази тивийн цомын аваргын дараачаас Хятадын теннисчдийн рэйтинг хойшилж , Японы теннисчид Харимото, Мимо Ито нарын рейтинг урагшиллаа.
Энэ бол теннисний хөгжил Хятадаас бусад улс руу шилжиж буй дохио боллоо.Хятадын, дэлхийд чансаагаараа #7 бичигдэх теннисчин дэлхийд 62-д эрэмбэлэгдэж буй Энэтхэгийн Маника Бартаг хүчирсэнгүй.
Хятадын теннисчид дэлхийн тавцанд суларч эхэлснийг Хятадын теннисний ертөнцөд нөлөө бүхий нэр алдартай том дасгалжуулагчдын хооронд маргаан дэгдсэн гэдгээр тайлбарлаж байна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?