АЗИЙН ЦОМЫН АВАРГААС МЕДАЛЬ АВСАН АНХНЫ ЭНЭТХЭГ ТЕННИСЧИН

2022-11-21  
May be an image of 1 person and indoor
"Токио-2020" олимпийн тоглолтын үеэр дасгалжуулагчаасаа татгалзсан цорын ганц теннисчин бол Маника Батра юм. Дохад болсон Олимпийн эрхийн тоглолтод нутаг нэгтэндээ " бууж өг" гэсэн дасгалжуулагчийн тушаал нь түүний дургүйцлийг төрүүлсэн . Олимпийн дараачаас тэрбээр дасгалжуулагчаа шүүхэд өгсөн шударга тоглогч. Түүнийхээ төлөөсөнд шигшээ багийнхаа дасгалжуулагчид хавчигдаж эхэлсэн ч, тэрбээр бууж өгсөнгүй. Тэрбээр Тайландын Бангкок хотод зохиогдсон Азийн цомын аваргад өөрөөсөө өндөр рэйтинг бүхий теннисчидийг ялсаар медалийн тавцанд гарч чадсан нь түүний хувьд давхар ялалт боллоо.
Батра эхний раундад дэлхийд чансаагаараа #7-д эрэмблэгдэж буй Хятадын Шингтоныг, шигшээ наймд чансаагаараа 23 -д бичигдэж буй Хятадын Тайваны Чен ШУ Юуг хожиж, хагас финалд дэлхийн чансаагаараа 5-д эрэмбэлэгдэх Японы Мимо Итод ойрхон (4:2) хожигдсон. Харин хүрэл медалийн төлөө Японы теннисчин, чансааны 6-д бичигдэх Хина Хаяатаг 4:2-оор хожсон. Тэгснээрээ Энэтхэгийн түүхэнд Ази тивийн цомын аваргаас медаль хүртсэн анхны эмэгтэй теннисчин боллоо. Тэрбээр Четан Бабоорын 1997 онд мөнгө , 2000 онд хүрэл медалийг Ази тивийн Цомын аваргаас хүртэж байсан түүхийг ийнхүү 12 жилийн дараа дахин үргэлжлүүллээ.
- Медалийн тавцанд гарсандаа туйлын баяртай байна. Өөрөөсөө хамаагүй өндөр чансаатай теннисчидтэй учирч, тэднийг ялж медальд хүрсэндээ итгэж чадахгүй л байна. Маш олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд энэ амжилтанд хүрлээ. Мимо Итог ч хожих боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ л сэтгэл хангалуун байна. Энэ медаль надад урам зориг, итгэл нэмлээ. Цаашид улам бүр хичээх болно гэж Маника Батра хэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?