ХЯТАДЫН ВАНГ ЮДИ АЗИ ТИВИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

2022-11-21  

Олимпийн аварга, дэлхийн цомын аваргад түрүүлсэн тамирчдын сураг гарсангүй. Харин хэдхэн хоногийн өмнө Бүх Хятадын аварга болсон Ванг Юди Ази тивийн цомын аваргад анх удаагаа түрүүлж, Хятад теннисчдийн нэр хүндийг хадгаллаа.
- Маш хүнд тоглолт. Өчүүхэн л алдаж, анхаарал суларсан бол хожигдох байв. Дөрөвдүгээр үеийн тоглолтыг хожиж чадсанаар тоглолтыг эргүүллээ.
Байнгын бэлтгэлтэй байсан нь нэмэр боллоо. Оноо бүрийн төлөө амь тавьж байж, ялалтыг халаасаллаа гэж Ванг Юди хэллээ.
Ийнхүү Хятад эмэгтэй теннисчдийн дараалсан түрүүг тав болгож ахиуллаа. Тэрбээр хагас шигшээд Хина Хаяатаг, финалд Мимо Ито нарын Японы теннисчидийг дараалан ялснаар Ази тивийн цомын аваргын цомыг өргөлөө.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?