ЭНЭ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭНГЭРТ ГЯЛАЛЗАХ ЁСТОЙ ОД " ГАЗАРДЖЭЭ"..

2022-11-22  
Сенегалын багийг Африкийн цомын аваргад, Ливерпуль багийг Аваргуудын Лигт, Премьер Лигт түрүүлэхэд хувь нэмрээ оруулсан Сенегалын үндэсний шигшээ баг, Байер Мюнхен багийн довтлогч Садио Мане үзэгчийн суудалд шилжсэн. Хөлөндөө бэртэл авсан нь түүнийг ДАШТ-ийг өнжихөд хүргэлээ, харамсалтай нь.
" Гол довтлогчоо алдсан Сенегалын баг хэсгээсээ шалгарах нь өнгөрсөн. Багийн довтолгооны эрч хүч алдарсан" гэж мэргэжилтнүүд үзэж буйтай Мане санал нийлэхгүй байна.
- Даваа гарагт манай улсын баг ДАШТ-д эхний тоглолтоо хийнэ. Тоглолт бүрийг хожиж байж финал хүрэх замаа нээнэ. Бүх сенегалчууд телевизийн өмнө сууж, зүрх сэтгэлээрээ багаа дэмжинэ. Үндэсний багийн гишүүн бүр яг л зангидсан гар шиг хүчээ нэгтгэж улсынхаа төлөө сүүлчийнхээ дусал хөлсийг урсгана гэдэгт итгэж байна гэж Мане өөрийн хуудсандаа бичлээ.
30 настай Манегийн хувьд хөлбөмбөгийн ногоон дэвжээг нэг биш, нэг хэсэг сараар орхих болсон байна.
"А" хэсэгт талбайн эзэдтэй багтсан Сенегалын баг өнөө орой Голландын багтай учраа таарна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:багаар тоглодог гэдгийг ойлго 2022-11-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?