КАТАР БОЛ ДАШТ-ИЙГ ЗОХИОХ ХЭМЖЭЭНИЙ УЛС БИШ...

2022-11-23  
Сүүлийн 30 жилийн түүхэн дэх Европын хамгийн алдартай дасгалжуулагчийн нэг Льюс Ван Гаал Катарт ДАШТ -ийг зохион байгуулах ОУХБХ-ны шийдвэрийг анхнаасаа эсэргүүцсэн.
-Нэгдүгээрт, Катар бол хөлбөмбөгийн орон огт биш. Ийм суурь ч байхгүй.
-Хоёрдугаарт, ДАШТ шиг том тэмцээнийг зохион байгуулах туршлага дутна.
Катар шиг оронд хөлбөмбөгийг хөгжүүлье гэсэн зорилгын үүднээс ДАШТ-ийг зохиох эрхийг Катарт эрх олгосон. Хөлбөмбөг өндөр хөгжсөн оронд ДАШТ-ийг зохиож ч, бас хөлбөмбөгийг хөгжүүлж болно шүү дээ. Катарт эрх олгосон нь туйлын буруу шийдвэр байсан гэсэн байр суурийг Ван Гааль баримталсан.
- Катар бол хүн ам цөөнтэй ( 3 сая) , дэндүү жижиг улс юм. Сая ДАШТ-ий өмнөхөн гэр бүлээрээ ирж байрласан. Их л төвөгтэй байр сууц олцгоосон байна лээ. Холбооноос Катарт хөлбөмбөг хөгжүүлье гэсэн шийдвэр гаргасан учраас л дуртай дургүй ирлээ гэж Голландын Аякс багаас гараагаа эхэлж, Испанийн Барселона, Германы Байер Мюнхен, Английн Манчестер Юнайтед зэрэг багуудтай тухайн Лигийн болон Европын нэр хүндтэй олон тэмцээнд ялалт байгуулсан Ван Гаал сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
- Сенегалыг хожлоо. Болох л зүйл боллоо. Бид бүх талаар илүүрхсэн. Зүй ёсны хожлоо авлаа. Хэдийгээр өнөө цагийн од болсон тамирчид багт маань байхгүй ч, багийн тоглолт, тактикаар давамгайлна гэдэгт итгэж байна.
Цом өргөж чаддаггүй юм аа гэхэд, финалдах хэмжээнд тоглоно гэж итгэж байна гэж тэрбээр хэллээ.
Голландын багийн хувьд 2018 оны ДАШТ-ийг өнжсөн. "А" хэсгээс гарах нь тодорхой гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?