АНГЛИЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГЭЭСЭЭ ГАРАХ ТОМ АЛХАМ ХИЙЛЭЭ

2022-11-23  
Ираныг 6:2-оор бутниргэсэн Английн баг "Б" хэсгийг 3 оноотойгоор ганцаараа хошуучилж эхэллээ. Гоолын салхийг Английн шигшээ баг, Дортмундын хагас хамгаалагч, 19 настай Жүүд Беллингхам хагалж, араас нь Сака, Стерлинг, Рашфорд, Грелиш нар гоолын бороог асгаруулсан. Тус хэсгийн Уэльс- АНУ -ын багууд өөр хоорондоо тэнцэж, оноогоо хуваалцсан. Английн багийн дараагийн учраа нь АНУ-ын баг юм.
- Бид сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан оролцож байна. 2018 онд бид Хорватын багт гунигтай хожигдсон. Энэ удаад тийм зүйл тохиолдохгүй гэж итгэж байна. Английн үндэсний шигшээ баг түүхэндээ өнөөдрийнх шиг хүчирхэг байж чадаагүй. Өөрөөр хэлбэл бид оргилдоо ирсэн. Довтолгоо, хагас хамгаалагчид багтаж ядаж байна. Багийн тэн хагас нь Жүүд Беллингхам ( 19 настай) шиг шинэ залуу тоглогчид. Маш эрч хүчтэй багийг бүрдүүлсэн. Хэдийгээр 2 гоол алдсан ч, 6 гоол орууллаа. Ийм л тоглолтыг бид хүлээж байсан. Агуулга, тоглолтонд сэтгэл хангалуун байна . Дараагийн учраа болох АНУ-ын шигшээ багтай 25 -нд таарна. Хэсгийн сүүүчийн тоглолтыг хүлээлгүйгээр хэсгээсээ гарахыг зорино гэж Гераф Сауфгайте хэллээ.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?