ГЕРМАНЫ БАГ АРГЕНТИНЫ АРААС ХҮНД БАЙДАЛД ОРЛОО...

2022-11-25  
Дэлхийн дөрвөн удаагийн аварга ( Хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн) , шинэ зуун эхэлснээс хойшхи таван ДАШТ-ий дарөвт нь шигшээ наймд шалгарч байсан Германы хүчирхэг баг хэсгийн эхний тоглолтондоо Японы багт 2:1-ээр хожигдлоо. Тоглолтын эхэнд 11 метрийн торгуулийн цохилтоор гоолдож, тэргүүлж эхэлсэн ч, араас нь 2 гоол алдаж хожигдсон Аргентины багийн түүхийг давтлаа.
Өнгөрсөн ДАШТ-д Өмнөд Солонгосын багт 2:0-ээр хожигдож, хэсгээсээ шалгарч чадалгүй үлдсэн байдал ч давтагдахад ойртлоо. Германы багийг хожсон Японы багт хэсгээс шалгарахад ганцхан хожил хэрэгтэй болов. Тэд Коста Рика улсын багийг хожих тохиолдолд хэсгээсээ шууд шалгарах болзлыг хангав. Харин Германы багт хэсгийн үлдсэн хоёр баг болох Испани, Коста Рикаг заавал хожих шаардлага үүссэн. Мэдээж, Испанийг хожно гэдэг бол маш хүнд даалгавар. Тэнцсэн тохиолдолд, эхний тоглолтонд Коста-Рика багийн хаалганд 7 гоол оруулсан Испанийн баг гоолын зөрүүгээр шигшээ 16 -д шалгарах болно. Тиймээс Германы баг Испанийг заавал хожих маш хүнд даалгавартай үлдлээ.
- Японы баг илт сайжирчээ. Японы шигшээ багийн Камада, Ватару нарын хэд хэдэн тоглогч Бунделигт амжилттай тоглодог нь багийн амжилтанд нөлөөллөө. Бид тоглолтыг хяналтандаа авч, бөмбөг эзэмшилтээр 80 хувь байсан ч, Японы сөрөг довтолгоон илүү оновчтой байж чадлаа. Бид өрсөлдөгчөө дутуу үнэлсэн нь хожигдолд хүргэлээ. Хэсгийн үлдсэн хоёр тоглолтоо хожиж, "Герман машин"-ыг хөдөлгөж чадахгүй бол ДАШТ-ийг эрт орхих байдал нүүрлэлээ. Сэтгэлээр унах, бууж өгөх хараахан болоогүй гэж өдгөө 54 настай Ханс Флик хэллээ.
Германы шигшээ багийн дараагийн учраа нь энэ дэлхийн АШТ-д одоогоор хамгийн олон гоол (7) оруулаад буй Испанийн баг. Харин Японы баг Коста Рикатай таарна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?