РОНАЛДОГ ГҮЙЦЭХ ХӨЛБӨМБӨГЧИН БАЙХГҮЙ БОЛЛОО...

2022-11-25  
Тэр домогт Пеле, өрсөлдөгч Месси нарыг ардаа орхилоо. Гана улсын шигшээ багийн хаалганд гоол оруулснаар таван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан гоолдсон анхны хөлбөмбөгчин боллоо.
Түүн шиг таван дэлхийн аваргад дараалан гоолдсон өөр хөлбөмбөгчин үгүй. Пеле бол дөрвөн дэлхийн АШТ-д гоолдсон. Месси дөрөв дэх ДАШТ-дээ оролцож буй.
ДАШТ-д Роналдо нэг тоглолтонд нэгээс дээш оруулж үзээгүй. Хэдийгээр 37 нас хүрсэн ч түүнийг Португалийн шигшээ багийн дасгалжуулагч багтаа хэрэгтэй гэж үзсэн. Учир нь , Роналдо бол том тоглолтонд гоолдож чаддаг, багаа хөтлөх чадвартай цөөн тоглогчийн юм.
Герман- 2006 ДАШТ-д жинхэнэ одын хувиар анх удаа оролцсон. Ираны хаалганд 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулснаас өөр багтаа нэмэр болоогүй. Хагас шигшээд Францад , хүрэл медалийн төлөө Германд хожигдсон ч, Португалийн баг хүчирхэгжсэнээ харуулсан ДАШТ болсон гэж мэргэжилтнүүд үздэг.
2010 онд, Өмнөд Африкад, Роналдо Аваргуудын Лигийн аварга, Ла Лигийн аварга, "Алтан шаахайн" эзний хувиар оролцсон. Энэ дэлхийн аваргад мөн л цорын ганц гоол оруулсан байдаг.
Хойд Солонгосын хаалганд гоол оруулахдаа бөмбөгөө хаачсаныг мэдэхгүй эрж байсныг үзэгчид санаж буй байх. Гэнэт бөмбөг нь хүзүүн дээр нь унаж, түүнийг нь хоосон хаалганд чихэснээр тэр ДАШТ-ий Роналдогийн гоол дууссан. Дараа нь шигшээ наймд, тэр жилийн аварга Испанийн багт хожигдсон.
2014-Бразилд Аваргуудын Лигийн хошой аваргын хувиар оролцсон. Ганын хаалганд нэг гоол оруулсан. Хэсгээсээ ч шалгарч чадаагүй.
2018- ОХУ. Роналдогийн хувьд хамгийн амжилттай ДАШТ. Хэсгийн эхний тоглолтонд Испанийн хаалганд хет трик хийсэн. Хэсэгтээ, Мароккотой хийсэн тоглолтонд толгойгоор мөргөж, дөрөв дэх гоолоо оруулсан. Гэвч шигшээ наймд үлдэж чадалгүй хасагдсан.
Катар-2022. Эхний гоолыг торгуулийн цохилтоос оруулсан нь шинэ рекордыг тогтоолоо. Ийнхүү таван ДАШТ -ийн 18 тоглолтонд нийтдээ 8 гоол оруулсан байна.
Португалийн баг 3:2-оор Гана улсын шигшээг хожсоноор хэсгээ 3 оноотойгоор тэргүүлж, хэсгээс шалгарах бат бөх суурийг бий болголоо.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?