НЕЙМАР БАГАА ОРХИВОЛ БРАЗИЛИЙН МӨРӨӨДӨЛ ТӨГСӨНӨ...

2022-11-25  
Неймар гоол оруулаагүй ч, багийн хожилд шууд нөлөөлсөн. Тэр бол Бразилийн багийн уураг тархи, зүрх нь болсон. Түүнгүйгээр Бразилийн багийн ирээдүйг төсөөлөхөд бэрх болжээ. Тоглолт дуусахаас 11 минутын өмнө тэрбээр бэртэл аван тоглолтыг орхисон.
- Неймар дараачийн тоглолт гэхэд бэлэн болсон байх учиртай. Түүний төлөө бүхнийг хийнэ гэж багийн дасгалжуулагч Тите эмч нараа шахсан байна.
- Баруун хөлийн бэртэл сэдэрсэн. Сербийн хамгаалагч Никола Миленкович түүний хөл рүү жийснээс Роналдо бэртсэн. Ногоон зүлгэн дээр нь эмчилгээгээ цаг алдалгүй эхлүүлсэн. Дор хаяж 24-28 цагийн эмчилгээ шаардлагатай. Өвчин хөндүүр нь арилаагүй. Гэхдээ түүнийг дараачийн тоглолтонд талбай дээр гаргаж, багтаа туслуулах ёстой. Бид бүх талаар ажиллаж байна гэж багийн эмч Родриго мэдээлсэн байна.
- Сербитэй хийсэн тоглолт маш хүнд болсон. Тэд том, өндөр, биеийн хүч сайтай учир шүргэлцэхэд л унагачих гээд байв. Ричарлисоны хоёр гоолын ачаар бид маш чухал 3 оноо халаасаллаа. Дараагийн тоглолтонд Неймарыг багтаа харна гэдэгт итгэлтэй байна гэж Тите нэмж хэллээ.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?