КАТАР-2022" ДАШТ-ИЙ ШИГШЭЭ 16-Д ШАЛГАРАХ БАГУУД ЗАХААСАА ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ..

2022-11-28  
ДАШТ -д оролцох 32 баг 8 хэсэгт хуваагдсаны дараа хөлбөмбөгийн мэргэжилтнүүд хэсгээсээ шалгарах багуудыг нэрлэсэн. Тухайлбал:
"А" хэсгээс ГОЛЛАНД, ЭКВАДОР
Голланд бол одоо элбэгтэй, хамгаалалт нягт. ДАШТ-ий урьдчилсан 10 тоглолтонд 1 л хожигдож, 33 гоол оруулсан. Тэдний хувьд хэсгээсээ шалгарах нь асуудал биш. Харин хоёроор гарах баг бол Эквадор. Катарын хувьд аутсайдер. Харин Сенегал яаж ч зүтгээд Эквадорын дээр гарахгүй.Садио Мане л гэнэтийн бэлэг барих тохиолдолд асуудал эргэнэ гэж бичиж байсан. Тэгвэл Сенегалын баг Манагуа бэртлийн улмаас алдсан.
Харин Эквадорын багийн Эннер Валенсиа, Михайл Эстрада нар нь ямар ч багийн хаалганд гоолдох өндөр ур чадвартай тоглогчид. Тиймээс "А" хэсгээс Голланд, Эквадор хоёр шалгарна.
"Б" хэсгээс АНГЛИ ... ?
Судалгаагаар Англи, Уэльс гэж өмнө нь бичиж байсан. Хэсгийн хоёр тоглолтын дараах байдлаар Англи гарах нь тодорхой болж байна. Харин хоёроор гарах тооцоонд бичигдсэн Уэльсийн баг Иранд хожигдсоноор боломжоо алдсан. Иран - АНУ-ын тоглолтын дүн " Б" хэсгээс хэн гарахыг шийднэ. Иран тэнцвэл, АНУ хожвол хоёроор гарах нөхцөл бүрдэнэ. Мэргэжилтнүүд АНУ-ын хожих шанс нь 40 хувь, тэнцэх нь 30 хувь гэж дүгнэж байна. Энэ таамаглалаас үзвэл "Б" хэсгээс Англи, АНУ -ын баг гарах магадлал өндөрсжээ.
"С" хэсгээс ПОЛЬШ,..?
Аргентин, Польш гэж өмнө нь таамаглаж байсан. Яг ийм дүн гарах эсэхийг хэсгийн хамгийн сүүлчийн тоглолт шийдвэрлэх болсон. Учир нь Аргентин эхний тоглолтонд Саудын Арабт (2:1) бүдэрснээр тайлагдахын аргагүй нөхцөлд өөрийгөө оруулсан. Одоогоор 4 оноотой Польшийн баг хэсгээсээ гараа нь ойлгомжтой болж байна. Одоогоор энэ хэсгийн аутсайдер нь Мексикийн баг болсон. Үлдсэн гурван багт хэсгээсээ шалгарах ижил шанс бий. Хамгийн хөнгөн даалгавар нь Польшид бий. Тэд тэнцэхэд л шалгарна. Харин Аргентины баг Польшийн багийг заавал хожиж байж хэсгээсээ шалгарах хүндхэн даалгавартай үлдсэн. Нөгөө талд Саудын Арабын баг Мексикийг хожиж чадвал 6 оноотойгоор мөн л шалгарна. Хамгийн найдвартай нь Польш гэж харагдах ч, Аргентинаас хамаарах болжээ. Аргентины багийн хувьд сүүлчийн хүчээ шавхах тоглолт. Энэ хэсгийн хариуг сүүлчийн тоглолт л өгнө...
"Д" хэсгээс Франц, ...?
Өмнө нь Франц, Дани гэж бичиж байв. Одоогийн нөхцөлд Франц хэсгээсээ гарах нь тодорхой болсон. Харин Данийн баг хэсгийн сүүлчийн тоглолтонд Австралийг хожиж байж л шалгарах даалгавартай үлдсэн. Тэнцвэл Австрали хэсгээсээ шалгарна. Тэгэхээр энэ хэсгээс Франц, нөгөөх нь Дани-Австралийн ялагч нь болох нь. Дани улсын баг ялах нь илүү магадлал өндөртэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
"Е" хэсгээс Испани, ?
Мэргэжилтнүүд санал нэгтэйгээр Герман, Испани гэсэн санал өгч байсан.
Германы баг Японд (2:1) хожигдож, Испанитай (1:1) тэнцсэнээр 1 оноотойгоор хэсгийн сүүл мушгиж буй. Испанийн баг Японтой тэнцэхэд л хэсгээсээ шалгарна. Японд ч гэсэн тэнцэх нь чухал. Япон тэнцээд, Герман хожвол Японы баг хоёроор гарна. Тиймээс " Е" хэсгээс нэгээр Испани, хоёроор Японы баг гарах магадлал өндөр байна. Испанийн хувьд алсдаа Германтай таарахаас зайлсхийх бодлого баримтлах нь мэдээж учир Японы багтай хүч гаргалгүй тоглож, тэнцэхийг зорилгоо болгоно гэдэгт итгэлтэй.
Тиймээс Испани -Японы багийн тоглолт талбайн голд л зонхилох болов уу.
" Ф" хэсгээс Марокко, .....?
Энэ хэсгээс Бельги, Хорватыг шалгарна гэж тооцож байсан нь эндүүрэл болсон. Бельгийн баг 2:0-ээр Мароккод хожигдсоноор өөрсдийгөө хүндрүүлсэн. Одоогоор "Ф" хэсгээс Марокко гарах нь ойлгомжтой болсон. Тэд хэсгийн сүүлчийн тоглолтонд Канадыг хожих, тэнцэхийн алинд ч хэсгээсээ шалгарах болзлоо хангасан. Харин хэн хоёроор гарахыг Бельги- Хорватын багийн өөр хоорондын тоглолт шийдвэрлэнэ. Бельгийн хувьд довтолгоо муутай , хаалгач ч тааруу тоглож буй нь сул тал нь болоод буй.
Тиймээс Мароккогийн араас Хорват гарах нь илүү үнэнд дөхнө.
"Ж" хэсгээс
Дэлхийн 5 удаагийн аварга Бразил, Сербийн багийг шалгарна гэж мэргэжилтнүүд үзсэн. Одоогоор энэ хэсгийг тус бүр оноотойгоор Бразил, Швейцарийн багууд тэргүүлж буй. Сербийн багийн хувьд Бразилд хожигдсон ч, үлдсэн хоёроо хожиход л хэсгээсээ шалгарна. Швейцарийн хувьд Сербитэй хэрхэн тоглохоос хамаарна. Өөрөөр хэлбэл Бразилийн араас хэн шалгарахыг Серби- Швейцарийн өөр хоорондын тоглолт шийднэ.
Тэдний тэнцэх магадлал нь 30 хувь нь, хожих нь Серби нь үл ялих илүү гэж мэргэжилтнүүд тооцож байна. Энэ хэсгийг тэргүүлж буй Бразилийн багийг шигшээ дөрөвт үлдэх багаар ч нэрлэж байна.
" З" хэсгээс Португаль,.....?
Уругвай, Португали гэдэг өмнө гаргасан тооцоо бага зэрэг эвдэрсэн. Учир нь Уругвайн баг 1:1-ээр Өмнөд Солонгосын багтай тэнцэж, оноогоо хуваалцсан. Тэгснээр Өмнөд Солонгосын багт хэсгээсээ шалгарах боломж нээгдсэн гэж хэлж болно. Португалийн багийн хувьд нэг хожих, хоёр тэнцэхэд л хэсгээсээ шалгарах болзлоо хангана. Харин Өмнөд Солонгос болон Уругвайн багийн аль алинд нь Гана улсын шигшээ багийг заавал хожих шаардлагатай. Тэгэж байж ДАШТ-ийг үргэлжлүүлэх эрхээ хадгалах юм. Гэхдээ Гана улсын багийг басаж бас болохгүй. Тэд гараа хумхиад сууж байгаад ялагдахгүй. Тэд ч гэсэн үлдсэн хоёр тоглолтонд ялалт байгуулж гэмээнэ хэсгээсээ шалгарах боломжтой.
Одоохондоо энэ хэсэгт аутсайдер алга. Цорын ганц лидер нь Португаль болсон.
Ц.ЭНХБАТ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?