ГАРЕФ СОУФГЭЙТЕ: ЭНЭ УДААД БИД ӨӨР ЗОРИЛГОТОЙ ИРСЭН...

2022-11-30  
ОХУ-д зохиогдсон 2018 оны ДАШТ-д бид ганцхан зорилготой очсон. Өмнөх гурван ДАШТ д бид дараалан бүтэлгүйтэж, шигшээ наймд үлдэж чадалгүй хасагдаж байсан. Биднийг аз түшээгүй гэж хэлж болно. Тиймээс хамгийн түрүүнд тэр бүтэлгүйтлийн цувралыг зогсоох, шигшээ найм, улмаар шөвгийн дөрөвд шалгарах л эцсийн зорилгыг 2018 оны ДАШТ-д тавьж байж билээ. Тухайн үедээ Английн баг энэ зорилгоо амжилттай биелүүлсэн. Ханасан учир цаашаа яваагүй байж магад. 2020 онд бид Европын АШТ-д финалдаж байхдаа ч амбицгүй байжээ. Италийн багт торгуулийн цохилтоор л (3:2) -оор л ялагдсан.
Сүүлийн 8 жилд баг маань дээшээ өгссөн олон тоглолт хийж, финалын тоглолтын ч үнэрийг авч, туршлагажсан.
Энэ удаагийн багийн сэтгэхүй 2018 оныхоос өөрчлөгдсөн. Хэсгээс шалгарах эхний зорилгоо төвөггүй биелүүллээ. Одооноос хасагдах шатны тоглолтдоо анхаарлаа төвлөрүүлэх цаг ирлээ. Багийн уур амьсгал өөдрөг байгаа нь чухал. Дээр нь гол тоглогчдын хэн нь ч шар хуудсаар торгуулаагүй нь эерэг үзүүлэлт. Багийн тоглогчдын хэн нь ч, хаанаас ч гоол хийх чадвартай нь өнөөгийн Английн шигшээ багийн нэг давуу тал болж буй. Бид бусдаас илүү гэж хэлж чадахгүй ч, хэнээс дутахгүй болсон гэж Английн шигшээ багийн дасгалжуулагч Гареф Соуфгэйте ВВС -спорт сувагт тоглолтоо дүгнэж хэллээ.
"Тоттеннэм" багийн ахлагч Кэйнээр удирдуулж, "Эвертон" багийн хаалгач Пикфордоор хаалгаа мануулж, Стерлинг, (Челси), Рашфорд ( МЮ) , Фил Фоден( МСИ) нараар довтолгоогоо хурцалж, Грелиш ( МСИ), Жуд Беллингхам ( Боруссия Дортмунд), Мэйсон Моунф ( Челси), Александр Арнольд нарын хагас хамгаалагчаар дэмжүүлж, Харри Магуйя нарын хамгаалагч нараар ар талаа хамгаалуулсан Английн өнөөгийн шигшээ багийг гүйцэх багийг нэрлэхэд ховор болов уу.
Ийм өндөр чадвартай тоглогчдыг нэгтгэж чадсан шигшээ баг нь хамгийн өндөр үнэлгээ бүхий баг байхаас ч аргагүй юм. Ийм хүчирхэг баг хасагдах шатанд хэнээс ч айхгүй.
Ц.ЭНХБАТ
Эх сурвалж: Sportlife.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?