ЛУЙС ВАН ГАЛЛ: МАНАЙ БАГ " КАТАР- 2022" ДАШТ-Д ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

2022-11-30  


Голландын баг бол "бяслагны" хэсэгт багтсан. Өрсөлдөх баг нь ердөө л Эквадор. Тэдэнтэй тэнцсэн. Сенегал бол легионеруудаас бүрдсэн баг. Лидер Мане нь бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн учир өмнөхөөсөө суларсан. Тэднийг хожсон. Хэсгийн сүүлчийн учраа нь Катар. Катар бол зохион байгуулагч орны л хувиар ДАШТ -д оролцох эрхийг эдэлж буй. Тэр баг бол аутсайдеруудын аутсайдер юм. Тэднийг мөн л хожсон Голландчууд хэсгээсээ төвөггүй шалгарсан. Үүнийг нь дурдсан сэтгүүлчдийн асуултад Ван Галл: - Энэ бол ердөө л оноолт. Үүнээс болж ямар нэгэн дарамт үүсэх учиргүй. Бид энд өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулахыг л зорьж ирсэн. Бидний зорилго хэсгээс шалгарах, шигшээ 8, шөвгийн 4-д үлдэх биш юм. Энэ бол аваргын төлөө өрсөлдөх багийн өмнөө тавих зорилго биш.
Голландын баг" Катар-2022" ДАШТ-д түрүүлнэ гэж амлахгүй. Гэхдээ Голландад түрүүлэх боломж бий гэдгийг зориуд хэлье. Зөвхөн би хэлж байгаа биш, манай багийн тоглогчид ч тийм бодлыг хуваалцаж буй.
Хэсэгтээ бид тийм ч олигтой тоглолт үзүүлээгүй гэдэгтэй санал нэг байна. Бөмбөг дамжуулалт оновчгүй, шийдэл муу байсан. Үүнийгээ бид сайжруулах болно. Гэхдээ багийн хамгаалалт нэвтэршгүй хана мэт бат бөх байгаа нь бахархууштай. Бид 17 тоглолт дараалан хожигдоогүй цувралаа "Катар-2022" ДАШТ-д үргэлжлүүлсээр буй. 2014 онд бид ДАШТ -д хүрэл медаль хүртсэн. Өмнө нь хоёр ч удаа ДАШТ-д финалдсан. Энэ удаагийн ДАШТ-д манай багтай учрахыг хүсэж буй баг байхгүй. Хэрвээ бид дэлхийн аварга болбол хөлбөмбөгийн ертөнц бол маш их боломж олгосон ертөнц гэж бий хэлнэ. Хэн түрүүлэхийг хэн мэдлээ гэж өдгөө 71 настай, багаа 3 дахь ДАШТ-д сойж буй Ван Галл хэллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?