ШӨВГИЙН ДӨРӨВТ ҮЛДЭХ БАГААР АНГЛИЙН ШИГШЭЭГ НЭРЛЭЖЭЭ

2022-12-02  

This image has an empty alt attribute; its file name is image-1024x717.png

Франц, Бразил, Англи. Одоогоор энэ гурван баг бүгд хэсгээсээ нэгээр хасагдах шатанд шалгарсан. Наана нь өөр хоорондоо мөргөлдчихгүй бол энэ гурван багийн нэг нь түрүүлнэ гэдэг таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлсээр байна. Энэ таамгыг өөр бусад баг, тэр дундаа Африкийн багууд эвдэж чадах уу? гэдэг нь ДАШТ-ий гол асуултын тэмдэг юм.

 

Сенегал, Гана зэрэг багууд хаа хүртэл явж чадах вэ? Ялангуяа хасагдах шатны 16 багт шалгарсан Сенегалын баг Английн шигшээ багтай оноолт таарсан нь анхаарал татаж эхлэв.

 

- Английн баг олон талын дэвшил гаргасан. Ур чадварын хувьд өссөн. Багийн тоглолт сайжирсан. Тоглогчид өөртөө итгэлтэй болсон. Том багуудтай эн тэнцүү хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд ахисан. Хамгийн гол нь сэтгэл зүй сайтай болсон. Дөрвөн жилийн өмнөх Английн багаас ялгарах гол онцлогийг нэрлэлээ. Гэхдээ л бөмбөг бөөрөнхий гэдгийг санахад илүүдэхгүй. Шигшээ 16-д таарсан Сенегалын баг бол "Катар-2022" ДАШТ-д оролцож буй багууд дундаас дан легионерүүдээс бүрдсэн цорын ганц баг гэдгийг онцлох хэрэгтэй. Байер Мюнхен баг руу шилжсэн Садио Мане бэртэл авсан хэдий ч, түүнийг нөхөх олон тоглогчтой. Ливерпуль багийн хаалгач Мендигээс өгсүүлээд чадварлаг олон тоглогч Английн Премьер Лигт тоглодог. Энэ бол бидний өрсөлдөгч хэн бэ? гэдгийг бэлхнээ илтгэнэ.

 

Тиймээс энэ тоглолт амаргүй тоглолт болохыг төсөөлж байна. Хоёрхон сарын өмнө Австрийн Вена хотод Ирантай хийх тэдний тоглолтыг үзсэн.

 

Багийн өндөр зохион байгуулалттай, өндөр ур чадвартай хувь тоглогчидтой баг гэдэг нь анзаарагдсан гэж Английн дасгалжуулагч Гареф Слуфгайте өрсөлдөгчийнхөө талаар хэллээ.

 

Англи-Сенегалын багийн тоглолт 2022 оны 12 дугаар 05-ны Даваа гарагт болно.

Эх сурвалж: sportlife.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?