ПЕЛЕ: ДЭЛХИЙН АВАРГЫН ТОГЛОЛТОО ШИМТЭН ҮЗЭЖ, БРАЗИЛИЙН БАГИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЦГААЯ..

2022-12-05  
Яг жилийн өмнө, домогт хөлбөмбөгчин Пеле бүдүүн гэдэсний хавдрын хагалгаа хийлгэсэн. Бразил улсынхаа Сан Паоло хотод орших Альберт Эйнштейний нэрэмжит Израйль эмнэлэгт эмчлүүлж буй өдгөө 82 настай Пелегийн хагалгаа амжилттай болж, эдгэрч байгаа юм байна.
- Миний бие давгүй. Эрүүл болно гэх итгэл дүүрэн байгаа. Намайг гэх Та бүхэндээ санаа зоволгүй, тайван бай гэж зөвлөе. Өдөр бүр та бүхнээсээ сайхан үгтэй, ерөөлтэй мессэжийг мянга мянгаар нь авч буйдаа бурхан тэнгэрт талархдаг. Түүний урманд би улам их эрч хүчийг олж авдаг.
Та бүхэндээ хөлбөмбөгөө үзэж, Бразилийн багийн төлөө залбирахыг хүсье гэж Пеле дамжууллаа. Пеле бол 1958, 1962, 1970 оны ДАШТ -д гурвантаа түрүүлж, ДАШТ-ий 14 тоглолтонд оролцож, 12 гоол оруулсан домогт тоглогч юм. Тэрбээр нийтдээ 1363 тоглолт хийсэн байдаг.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?