СОН ХИН МИН: МИНИЙ АМЬДРАЛ ДАХЬ ХАМГИЙН УРТ 6 МИНУТ...

2022-12-05  
Хэсгийн тоглолтонд Уругвайтай (1:1) тэнцэж, Ганад (3:2) хожигдож, сүүлчийн агшинд Португалийг хожсон. Тэгснээрээ Уругвайтай бүх оноогоороо тэнцсэн. Гагцхүү Португалийг хожсон гэдэг нь бидэнд давуу тал байлаа. Бидний тоглолт дууссан ч, Уругвай-Гана багийн тоглолт саатлын улмаас 6 минут дутуу байлаа. Уругвай 2:0-ээр Ганыг хожиж байсан нь бидэнд ашигтай байв. Харин Уругвай дахин нэг гоол оруулчихвал бид гоолын зөрүүгээр хасагдчих дээрээ тулсан байв. Цаг дуусахад 6 минут үлдсэн байсан ч, түүн шиг удаан үргэлжилсэн хугацааг амьдралдаа санахгүй байна. Дэндүү удсан. Ядаж байхад Уругвайн баг үргэлжилсэн довтолгоог өрнүүлж, гоолоо нэмжих гээд биднийг түгшээсэн. Зургаан минут бүхэл бүтэн амьдрал шиг урт үргэлжлэхийг амьдралдаа анх удаа үзлээ гэж Сон Хин Мин сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрбээр өөрөө гоол оруулаагүй ч, нэмэлт цагт багийн Хванг Хи Чанд торгон дамжуулалт гарган өгч, хожлын гоол оруулахад тусалсан.
-Одоо бидэнд алдах зүйлгүй. Бразил бол Катар -2022 ДАШТ-д түрүүлэх багаар нэрлэгдэж буй. Үнэхээр ч сайн байгаа. Гэхдээ бид ч бас урагшлахыг хүсэж байна. 2018 онд Германы багийг хасаж байсан. Энэ ДАШТ-д Португалийг хожно гэдэг бол бидэнд улам их итгэл өглөө гэж Өмнөд Солонгосын багийн ахлагч, Тоттенхэм багийн довтлогч Сон Хин Мин хэллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?