ГОЛЛАНДЫН БАГ БОЛ АВСТРАЛИ БИШ...

2022-12-05  
Австралийг 2:1-ээр хожсон Аргентины баг шигшээ наймд Голландын багтай таарсан. АНУ-ын багийг 3:1-ээр хожсон Голландын багийн талаар :- Хасагдах шатны тоглолт бол өөрийн онцлогтой. Нэг нь хасагдаж, нөгөө нь тэмцээнээ үргэлжлүүлнэ. Бид хасагдагчийн байр сууринд шилжихийг хүсэхгүй байна. Голландын баг бол дэлхийн аварга болж үзээгүй ч, хоёр удаа финалдсан түүхтэй хүчирхэг баг.Хамгийн сүүлд Аргентинд болсон ДАШТ-д манай багт 3:2-оор хожигдож алтан цомыг алдаж байсныг санаж буй байх. Тиймээс Голландыг Австралийн багтай зүйрлэх юм биш. Бөмбөг л алдаж болохгүй. Биеийн хүчээр аль ч багаас илүү, дээр нь ур чадвар өндөртэй Голландын багт тоглолтын санаачлагыг өгвөл хожигдлоо л гэсэн үг. Тиймээс бөмбөг бүрийн төлөө булаацалдсан тэмцэл бүхий л талбайд өрнөх болно. Энэ бол маш хүнд тоглолт болно гэж төсөөлж байна. Хэн түрүүлж гоол оруулсан нь хожих магадлал өндөртэй гэж Месси BBC спортод ярилцлага өглөө.
Аргентин- Голландын тоглолт энэ сарын 09-ны өдрийн 03.00 цагт эхэлнэ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?