ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ ГЕРМАНДАА Л МУНДАГ ЮМ, ГАДАГШ ГАРААД...

2022-12-05  
Германы хөлбөмбөг уруудсанд дасгалжуулагч, тоглогчдын буруу алга. Буруу тогтолцоо нөлөөлжээ. Бүгдийг "Байер Мюнхэн" гэдэг ганцхан багийн төлөө зориулж буй нь гол алдаа юм. Архаг тоглогчдоос гадна, Бундеслигт гялалзан тодрох авьяастай залуусыг ч зөвхөн "Байер Мюнхен" баг эгнээндээ нэгтгэн " азаргалдаг" зарчмаас баг нь ч, тамирчид ч ухрах цаг болжээ. Түүнээс гадна, сайн дасгалжуулагчийг ч Байер Мюнхен баг "өмчилдөг" өвчин тусжээ. Ийнхүү Бундеслигт олигтойхон өрсөлдөгч үлдээдэггүй нь , Германы хөлбөмбөгийн хөгжлийн "цусыг боожээ". Тэгээд тэрхүү ногоорсон " нуурнаасаа" л , нэг багт суурилсан шигшээ баг бүрдүүлдэг. Шигшээгийн дасгалжуулагч нь мөн л "Байер Мюнхен"-ых. Ийм нэгэн эрүүл бус алдааг хэлье. Хоёрдугаарт, Германы хөлбөмбөгийн ертөнцөөс "9" дугаарыг хайгаад олохгүй болсон. Түүнээс гадна давхар "9" буюу 11 номерийн тоглогчийг ч эрээд хайгаад ч нэмэргүй. Тэр нь гаднынхан. Сүүлийн жишээ гэхэд "Байер Мюнхен " багийн "9" номерийг Польшийн Левандовский эзэмшиж байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, Английн Кэйне шиг багаа удирдан дагуулах лидер тоглогч Германы бундеслигт ч, шигшээд үгүйлэгдэж байна. Германы шигшээ багийн дасгалжуулагч, тоглогчдыг өөрчлөх нь тийм ч чухал биш. Гол нь тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай болжээ гэж Германы шигшээ багийг тухайн цагтаа дасгалжуулж байсан Юрген Клинсман шүүмжлэлтэй хандлаа.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?