АНГЛИ- ФРАНЦЫН ТОГЛОЛТ БОЛ ФИНАЛТАЙ ДҮЙЦЭНЭ...

2022-12-05  
Ла Лиг, Сериа-А, Бундеслиг, Премьер Лиг. Энэ бол европ тивийн хамгийн том, хүчирхэг лигүүд. Аваргуудын Лиг, Европа Лиг, Конференсе Лигийн аваргууд дээрхи дөрвөн лигээс л төрдөг. Тэр дундаас хамгийн эрүүл саруул, эрч хүчтэй хөгжиж буй хөлбөмбөгийн Лиг бол Премьер Лиг гэж мэргэжилтнүүд үзэх болсон. Аваргын төлөө өрсөлдөх 6 топ багтай, хэн нь ч хэнийгээ хожих чадвартай 20 багтай. Баг бүрт нь дэлхийн шилдэг дасгалжуулагчид ажилладаг. Тоглогчид нь ур чадвараас гадна, тухайн моментонд зөв, оновчтой шийдвэр гаргах тал дээрээ бусдаас илүү хөгжсөн. Багийн тоглолтыг түлхүү хөгжүүлсэн. Ийм л багуудын шилдэг тоглогчдоос шигшээ багаа бүрдүүлэх нь ямар амжилтанд хүрч болохыг Английн шигшээ баг " Катар- 2022 " ДАШТ-д үзүүлсээр байна. Тэд эхний 3 тоглолтонд нийт 9 гоол оруулсан бол хасагдах шатанд ч Сенегалын хаалганд мөн л 3 гоолыг оруулж чадсан. Тэд хожсоноор шигшээ наймд Францын шигшээтэй таарах боллоо.
- Арай л эрт таарлаа. Финалын тоглолттой дүйцэх хэмжээний тоглолт болно.
Дэлхийн хамгийн шилдэг довтлогчийн эсрэг бид багаараа хөдөлнө. Бид бусдаас илүү багийн тоглолт хийж чадах болсон нь манай багийн давуу тал гэж харж байна. Энэ тоглолтонд олон гоол орохгүй болов уу. Бидний хувьд довтолно. Гэхдээ хамгаалалтандаа гол анхаарлаа хандуулж, контратак хийх тактикийг баримтална. Мөн торгуулийн цохилтын сургуулилалтыг ч давтана. Манай багийн тоглогчдын сэтгэхүй нь тогтвортой байгаа нь чухал. Бид аль ч багийг буулган авах чадалтай болсон гэж Английн дасгалжуулагч Гареф Сауфгайте хэллээ.
- Францын багт бусад багт байхгүй нэг л зүйл бий. Тэр нь М-Баппе юм. Түүгээрээ бид илүү. Мбаппе бол нэг хормын дотор тоглолтын хувь заяаг эрүүлжих увдистай тоглогч. Ийм тоглогчтой багийн өмнө ямар ч баг тэсэхгүй гэж Францын шигшээ багийн дасгалжуулагч Дешамп англичуудыг сүрдүүллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?