ТОРГУУЛИЙН 11 МЕТРИЙН ЦОХИЛТОНД ЯПОНЫ ХӨЛБӨМБӨГЧИД МУУ АЖ..

2022-12-06  
No photo description available.
May be an image of 3 people and people standing
Хорваттай ижил тэнцүү тоглож, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагдлаа, Японы шигшээ баг. Эхний хагаст 1:0-ээр хожиж явснаа, хоёрдугаар үед баригдаж, нэмэлт цагт тэнцэж, торгуулийн цохилтоор Хорватыг барсангүй.
Япончууд хаалгаа, хэн түрүүлж цохихоо өөрсдөө сонгосон ч үр дүнг нь үзэж чадсангүй. Япончууд багийн тоглолт сайтай, Европчууд хувь тоглолт сайтай гэдгийн ялгааг 11 метрийн торгуулийн цохилтоос харлаа. Японы шигшээ багийн дөрвөн тоглогчийн гурав нь торгуулийн цохилтоос гоол оруулж чадсангүй. Ийнхүү Японы баг чемоданаа баглаж, нутаг буцах боллоо.
Гэхдээ хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд Хорваттай тэнцүү түвшинд тоглосон Японы шигшээ багийн дасгалжуулагч Моруясу Хажимигийн гэрээг дахин 4 жилээр сунгах тухай ярилцаж эхэлжээ. - " Катар-2022" тэмцээнээр одоогийн дасгалжуулагчийн гэрээ нь дуусаж буй юм. Тиймээс тэмцээний дараа Японы шигшээ багийн дасгалжуулагчийн тендерийг нийтэд зарлана. Түүнд Моруясу Хажимиг оролцоосой гэж хүсэж байна гэж Японы Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Ташима Кохзо мэдэгдлээ.
Японы шигшээ баг нь Герман, Испанитай нэг хэсэгт багтаж, хэсгээсээ шалгарсан нь Моруясу Хажимигийн үйл ажиллагааны том үнэлгээ гэдгийг ч тэрбээр нуусангүй.
May be an image of 7 people, people playing football and people standing
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?