“ПАРИС-2024” ОЛИМПИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААРХ ТАЙЛАН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГҮҮЛЖЭЭ

2022-12-07  

ӨДРИЙН СОНИН в Twitter: „“Парис-2024” олимпийн наадмын уриаг танилцууллаа  https://t.co/8Tmv1JJw4n https://t.co/s45yHmioa6 https://t.co/ihgS0Pkh81“ /  Twitter

“Парис-2024” Олимпийн наадмыг зохион байгуулагчид наадмын бэлтгэлийн талаарх тайлан мэдээллийг Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх зөвлөлийн даваа гаргийн хуралдааны үеэр танилцуулжээ.

Тодруулбал, “Парис-2024” наадмын тасалбар борлуулах хөтөлбөр, наадмын бэлгэ тэмдэг, паралимпын наадмын нээлтийн ёслол болох газраас гадна төсвийн тэнцлийн талаар тус зөвлөлд танилцуулсан байна.

ОУОХ-ны Олимпын наадмын асуудал хариуцсан дарга Кристоф Дуби хэлсэн үгэндээ, “Паралимпын наадмын нээлтийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд тооцогдох "Place de la Concorde" талбайд зохион байгуулах төлөвлөгөөний талаар сонслоо” хэмээн онцолжээ.

Түүний хэлснээр, Гүйцэтгэх зөвлөл “Парис-2024” наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах газрыг өөрчлөх талаар хэлэлцсэн байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо баасан гарагт удирдах зөвлөлийн хуралдааныхаа дараа тэмцээнийг Лилль хотод зохион байгуулахыг зөвшөөрчээ.

“Парис-2024” Олимпын наадам мөн оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд, Паралимпын наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болох юм.

Даваа гаргийн хуралдаанаар мөн Африк тивд болох анхны Олимпын тэмцээн болох “Дакар-2026” залуучуудын Олимпын наадмыг 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

Залуучуудын IV Олимпыг энэ онд зохион байгуулахаар товлоод байсан хэдий ч “Токио-2020” тэргүүтэй олон улсын томоохон тэмцээнүүд хойшлогдсонтой холбоотойгоор 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр гаргасан билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?