"КАТАР-2022": ДАШТ-ИЙН ХАГАС ШИГШЭЭ БОЛОН ШИГШЭЭ ТОГЛОЛТЫН БӨМБӨГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-12-12  

Энэ өдрүүдэд Катар улсад болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ болон шувтаргын тоглолтын бөмбөгийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ албан ёсны цахим хуудсаараа танилцууллаа. 

Бөмбөгийг “Al Hilm” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь арабаар "Мөрөөдөл" гэсэн утгатай ажээ.  Тэмцээний хэсгийн шат болон хасагдах шатны эхний хоёр тоглолтод "Аялал" гэсэн утгатай “Al Rihla” хэмээн нэрлэсэн бөмбөгөөр тоглосон юм. 

“Al Hilm” бөмбөгт мөн “Connected Ball" технологийг ашигласан бөгөөд энэ нь тоглолтын үеэр шүүгчдэд үнэн зөв, хурдан шийдвэр гаргахад тусалдаг аж. Бөмбөгийг анх удаа зөвхөн усан суурьтай бэх, цавуу ашиглан хийжээ. Гол өнгө нь алтан шаргал өнгө юм. Мөн Доха хотыг тойрсон элсэн цөлөөс санаа авсан гурвалжин хээ оруулжээ. ““Al Hilm” бол дэлхий нийтийг нэгтгэдэг спорт, хөл бөмбөгийн хүч чадлыг илэрхийлнэ" гэж “Аdidas” компанийн топ менежер Ник Краггс мэдэгдсэн байна.

"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багтай (12 дугаар сарын 13), Франц Мароккогийн шигшээ багтай тоглоно.

Шувтаргын тоглолт 12 дугаар сарын 18-нд «Лусаил» цэнгэлдэх хүрээлэнд болж, дэлхийн аварга тодорно.

Эх сурвалж: Anadolu

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?