КАТАР-2022: Аргентины шигшээ баг шувтаргын тоглолтод шалгарлаа

2022-12-14  

ЛУСАИЛ /Катар/. /TASS/. Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багийг 3:0 оноогоор буулган авлаа. Тоглолт мягмар гарагт Лусаил хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. 

Хорватын шигшээ багийн хаалганд Лионель Месси (34 дэх минутад, торгуулийн цохилт), Хулиан Альварес (39, 69 дэх минутад) нар гоолджээ. 2018 онд ОХУ-д болсон тэмцээнд Аргентин, Хорватын шигшээ багууд учраа таарч, Нижний Новгород хотод болсон хэсгийн тоглолтод хорватууд (3:0) хожиж байв.

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси ДАШТ-д 25 дахь тоглолтоо хийж, ДАШТ-д оролцсон тоогоор Германы Лотар Маттеусын амжилтыг давтав. Энэ удаагийн дэлхийн аварга бол Мессигийн хувьд тав дахь нь (2006, 2010, 2014, 2018, 2022) юм. Маттеус 1982, 1986, 1990, 1994, 1998 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.

Аргентины хөлбөмбөгчин мөн ДАШТ-д оруулсан гоолынхоо тоогоор шигшээ багийнхаа дээд амжилтыг эзэмшигч болжээ. Хорватчуудын хаалганд оруулсан гоол Мессигийн 11 дэх гоол байсан бол Габриэль Батистута (10 гоол) түүний араас бичигдэж байна. Энэ удаагийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтад Месси Францын тамирчин Килиан Мбаппегийн хамт эхний байрыг эзэлж байгаа бөгөөд хоёр тоглогч таван гоол оруулжээ.

Аргентины шигшээ баг зургаа дахь удаагаа (1930, 1978, 1986, 1990, 2014, 2022) ДАШТ-ий финалд тоглоно. Аргентинчууд тус тэмцээнд хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн билээ

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?