АРГЕНТИН, ФРАНЦ ХОЁРЫН ХЭН НЬ Ч ТҮРҮҮЛСЭН АЛТАН ЦОМЫГ ҮҮРД ХАДГАЛНА

2022-12-16  
Францын шигшээ баг 20 жилийн завсарлагатайгаар (1998, 2018) хоёр удаа алтан цомыг өргөсөн. Харин түүнтэй финалдах Аргентины баг 6 удаа финалдсанаас 1978, 1986 онд л ДАШТ-д түрүүлсэн. Анхны түрүүгээ өргөсөн 1978 онд Аргентины шигшээ баг Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулсан байдаг. "Катар-2022" ДАШТ-ий хэсгийн тоглолтонд Саудын Арабын багт хожигдож өөрсдийгөө нуман тулгуурт оруулсан байдал тэр үед үүсч байсныг санаж байна. Тухайн үед хэсгийн эхний тоглолтонд хожигдож, хоёр дахь тоглолтоо тэнцэж, гурав дахь тоглолтонд Перугийн багийг 5 бөмбөгийн зөрүүгээр л хожихгүй бол хэсгээсээ гарч чадахгүй хүнд нөхцөл байдалтай тэд тулгарч байсан. Аргентины баг 6:0-ээр Перуг хожиж, хэсгээсээ гарч, улмаар Голландын багийг нэмэлт цаг сунган 3:1-ээр хожин анхны түрүүгээ авч байсан. Тэр хожлын талаар олон зүйл бичсэн ч, аварга болсноор мартагдсан. Харин маш хүнд дарамтанд тоглосон Голландын баг шагналын тавцанд гарахаас татгалзан, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Найман жилийн дараа, Германд зохиогдсон ДАШТ -д Марадона Английн хаалганд гараараа гоол оруулсныг шүүгч анзааралгүй өнгөрсөн. Хожим үүнийг нь бурхны гар гэж хөлбөмбөгийн түүхэнд бичиж үлдээсэн. Алдарт Марадонагийн үед Аргентин ДАШТ -д хоёр дахь удаагаа түрүүлсэн. Тэгвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Месси Аргентины багийг гурав дахь удаагаа түрүүлэхэд тусалж чадах уу? гэдэг асуултын хариуг авахад ганц тоглолт үлдлээ. Франц-Аргентины финалын тоглолт нь " Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэн бэ? " гэдэг маргаанд ч давхар хариу өгнө. Мессигийн хувьд 11 гоол оруулснаар Аргентины түүхэнд ДАШТ-д хамгийн олон гоол шигтгэсэн рекордыг эзэмшиж эхэлсэн. Мөн ДАШТ-д 25 тоглолт хийснээр Германы домогт хөлбөмбөгчин Лотте Маттеусын рекордыг ардаа орхилоо. Мөн 11 гоол, гоолын 9 дамжуулалт өгсөн үзүүлэлтээр бүгдийн урд гарлаа. Одоо Мессид дэлхийн аварга гэдэг цолыг авах л үлдлээ.
- Тоглолт бүр финалын тоглолт болж байна. Саудын Арабад хожигдсон нь их сургамж боллоо. Тайвширч огт болохгүй. Учир нь хожигдох л юм бол дэлхийг аваргыг орхиж, гэртээ харьчих гээд байлаа. Одоо сайхан амрах, тайвшрах хэрэгтэй байна. Финалд биеэ, сэтгэлээ бэлдэх л үлдлээ. Олон зуун сая фанатуудынхаа итгэлийг алдмааргүй байна. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн финал бол миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолт. Дэлхийн аваргын хаалтын тоглолт. Би чадах бүхнээ хийнэ. Эцсийн хүчээ шавхах болно гэж Месси Аргентины телевизэд ярилцлага өглөө.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?