КАТАР-2022"-ЫГ МЕССИГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ГЭЖ НЭРЛЭХ БОЛНО

2022-12-20  
Жинхэнэ финал гэж үүнийг л хэлнэ. Франц бол 2018 оны дэлхийн аварга. Мбаппе гэх мандаж буй одтой. Аваргаа хамгаалахыг зорьж ирсэн. Харин Аргентин бол энэ цагийн үеийн шилдэг хөлбөмбөгчин Месситэй. Тэд энэ удаа л аварга болох найдлагатай. Учир нь дараагийн ДАШТ-ээс Месси оролцохгүй болно. Тиймээс Аргентинчуудын хувьд дэлхийн аваргын оргилыг булаах эцсийн давшилт гэж ч хэлж болох. Дээр нь аль аль баг нь гурав дахь түрүүгээ авахын төлөө өрсөлдөж буй. Дахиж ийм финал ойрын үед таарахгүй гэдгээрээ онцлогтой байлаа. Энэ бол хоёр том баг төдийгүй, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Месси, Мбаппе нарын мөргөлдөөн боллоо.
Финал бол фанатуудын сэтгэлийг бүтэн 2 цаг бүрэн эзэмдэж, догдлуулсан. Үндсэн цаг 2:2. Гоолын салхийг Месси 11 метрийн торгуулийн цохилтоор 23'-д хагалж, 38' -д Де Мария гоолыг нэмж 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Тоглолт дуусахад ердөө аравхан минут үлдсэн, Аргентин хожжээ гэх тэр мөчид Мбаппе 80', 81' дэх минутанд хариу гоол оруулснаар үндсэн цагт хожих боломжоо Аргентин алдсан. Нэмэлт цагийн эхний хагаст мөн л Аргентин гоолдож, 3:2-оор тэргүүлж, аваргын алтан цом өргөхөд 5-хан минут дутуу байхад мөн л Мбаппе хөндөлссөн. Түүний цохилтыг Аргентины хамгаалагч тохойгоороо хаасан учир шүүгч торгуулийн цохилт заасныг Мбаппе ашиглан оноог 3:3 болгож мөн л тэнцүүлсэн. Ингэснээр Месси, Мбаппегийн өөр хоорондын тулаан өндөрлөж, хаалгачид л найдах үлдсэн. Торгуулийн цохилтын эхний гоолыг Мбаппе оруулж, Месси тэнцүүлсэн. Харин Францын хоёр дахь цохилтыг Аргентины хаалгач Мартинез хааж, багтаа боломж авчирсныг аргентины торгуулийн цохилт хийсэн тоглогчид алдалгүй ашиглаж чадсан. Францын гурав дахь тоглогч хаалганы гадуур цохисон нь аргентинчуудын боломжийг нэмэгдүүлсэн. Ийнхүү торгуулийн цохилтоор 4:2-оор Францыг буулган авснаар Мессигийн баг Алтан цомын эзэд болсон.
Энэ финалын тоглолтын дүн нь Месси, Марадона, Роналдо нарын хэн нь илүү вэ? гэдэгт хариуг давхар өглөө. Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг тоглогч нь Месси боллоо. "Катар - 2022" ДАШТ-ийг Мессигийн Дэлхийн аварга ч гэж цаашид нэрлэх болов уу.
- Финалын тоглолтын эхлэл, өрнөл, кульминация нь галзуу. Ийм л финалыг би хүссэн. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр ч миний талд зогсоно гэдэгт би бас итгэж байсан. Эцсийн дүндээ бид хожно ч гэдгийг мэдэрч байлаа. Одоо бол цэнгэх мөч ирлээ. Өмнө нь бид олонтаа дарагдсан. Бараг түүндээ ч дасах шахаж. Тиймээс түүнээс яаж гарахаа бид бид мэдэж байв. Оргилд гарна гэдэг онцгой аж. Маш ховор, гайхалтай мэдрэмж төрлөө гэж Месси цомоо өргөсний дараа сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?