ӨСВӨР СУРВАЛЖЛАГЧДЫН ХӨТӨЛБӨР-ИЙГ ЗАРЛАВ

2022-12-22  

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Үүнтэй холбогдуулан тус наадмыг зохион байгуулах хороо Монголын Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг зарлаж, хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуусыг сонгон шалгаруулж эхэллээ.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний шатанд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам ба миний дуртай спорт” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаанд 14-18 насныхан оролцох боломжтой.

“Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т хамрагдсанаар олон улсын түвшний уралдаан тэмцээнийг сурвалжлах заавар зөвлөгөө сонсож, спортын сэтгүүл зүйн онол, арга зүйд суралцахаас гадна бусад орны үе тэнгийн залуу сэтгүүлчидтэй харилцаа холбоогоо тэлэн, олон улсын спортын холбоодын болон спортын ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болох юм.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?