ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГИЙН ДАРААГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ ЗИЗУ ( ЗИДАН) ЮУ?

2022-12-26  
No photo description available.
Францад бэлэн сонголт байна. Харин Англид одоохондоо сонголт нь алга. Португаль, Герман, Голланд, Бельги, Испани зэрэг орны дасгалжуулагчид ч халагдах дохиогоо авсан. 2023 он бол Европ тив даяар шинэ дасгалжуулагчдын давалгаа өрнөх жил болох нь. Муу оролцсон баг байтугай, багаа финалд авчирсан Францын дасгалжуулагч Дешампыг ч өөрчлөх ёстой гэсэн санааг 1998 оны ДАШТ-ий алтан медальт Дугарри илэрхийллээ.
- Финалын тоглолтын эхний 70 минутын тоглолтонд сэтгэл маш гонсгор байна. Ямар ч тэмцэлгүй. Тийм байхад 2 байтугай гоолыг өрсөлдөгчид оруулах нь тодорхой шүү дээ. Хэрвээ тоглолтыг эхнээс нь зөв удирдаж, залсан бол бид аваргаа хамгаалах байсан. Тиймээс ийм дасгалжуулагчийн мэдэлд шигшээ багаа дахиад 4 жил атгуулна гэдэг нүгэл. Түүнийг орлох хэмжээний сайн дасгалжуулагчид манайд олон байна. Тухайлбал, Зинадин Зиданыг би бэлэн кандидат гэж харж байна гэж Дугарри хатуухан хэллээ.
- Би шигшээ багаа үргэлжлүүлэн удирдах үгүйгээ сайн хэлж мэдэхгүй байна. Аваргаа хамгаалсан байсан ч би үүний хариуг тийм амархан хэлж чадахгүй байсан гэж Дешамп байр сууриа илэрхийлсэн бол, Францын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноел Де Грает: - Бид ирэх долоо хоногт Дешампын гэрээг үнэлж, дүгнэхийн хамт , шинэ гэрээний нөхцөлийг хэлэлцэх болно. Тэрбээр маш чадварлаг дасгалжуулагч. Шигшээ багийг удирдсан 10 жилд Европын аваргад финалдаж (Португалид хожигдсон), 2018 оны ДАШТ--д түрүүлж, 2022 оны ДАШТ-д дахин финалдлаа. Дешампын гэрээ нь энэ оны төгсгөлөөр дуусаж буй. Гэрээг сунгах эсэх нь Дешампаас ихээхэн хамаарна. Холбооны зүгээс түүнийг үлдээсэй, үргэлжлүүлэн ажиллаасай гэж найдаж байна. Гэрээгээ сунгахад бэлэн. Түүний гарт бүх хөзөр бий гэж Дугаррид хариу барилаа.
Хоёр дахь хувилбар нь бас яригдаж байна. Тэр нь Дешамптай гэрээгээ дөнгөж 2 жилээр сунгах. 2024 онд, Германд зохиогдох Европын АШТ хаяанд ирсэн тул эрсдэл үл гаргах. Тэнд гаргасан амжилтаас хамаарч Дешампыг 2026 оны ДАШТ -д шигшээ багаа удирдах эсэхийг шийдэх боломжтой байж болно гэж Францын хэвлэлд бичлээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: францчуудад хөл бөмбөг багийн спорт гэдгийг аргентинчууд зааж өгсөн шүүдээ.ур чадвар эрч хүч 25 хувь илүү байсан тул аваргаллаа 2022-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?