МЕССИ ДАРААГИЙН ДАШТ- Д ОРОЛЦОХ БОЛЖЭЭ...

2022-12-26  
Аргентинд харьж, баяраа тэмдэглэж, хэд хоног амарсны дараа Аргентины дасгалжуулагч Скалони, Мессигийн хооронд ийм яриа өрнөжээ.
- 2026 оны ДАШТ -д аваргаа хамгаалахад Та бидний эгнээнд баймаар байна. Үүнийг зөвхөн Та өөрөө л шийднэ. Багийн дасгалжуулагчийн хувьд би ямар ч тохиолдолд Таныг багийнхаа бүрэлдэхүүнд оруулахад бэлэн байна гэж хэлжээ.
- Тэгье. Хамтдаа аваргаа хамгаалахын төлөө зүтгэе. Ядахдаа оролдоод үзье гэж Месси утсаар ярихдаа хариулсан байна.
Ийнхүү 2026 оны ДАШТ-д бид Мессиг хөлбөмбөгийн зүлэг ногоон талбайд дахин харах завшаан тохиох нь.
- Би дасгалжуулагчаар томилогдсоны дараачаар ( 2018) ганцхан л зүйлд зориулж бүх өөрчлөлтийг хийсэн. Месситэй ойлголцох, Мессиг дэмжиж чадах, Мессигийн төлөө бүхнээ зориулж чадах тийм тоглогчдыг сонгож, түүнд зориулсан тактикаа боловсруулсан. Аваргаа хамгаалах 2026 оны ДАШТ-д оролцох хөлбөмбөгчидийг сонгох, тактикаа боловсруулахад Мессигийн нөлөө асар өндөр байх болно. Учир нь Месси бол багийн амин сүнс хэвээр гэж дасгалжуулагч Скалони хэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:гадаад оронд хүний хүчин зүйлийг хэрхэн үнэлдгийг эндээс харах л хэрэгтэй.сайхан байна 2022-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?