ПЕП ГВАРДИОАЛЛА МСИ- Д 2025 ОНЫГ ДУУСТАЛ ЗҮТГЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ..

2022-12-28  
May be an image of 2 people
Дэлхийд хамгийн өндөр үнэ хөлсөөр ажилладаг дасгалжуулагч Пеп Гвардиолла МСИ багтайгаа дахин 3 жил ажиллах болов. Сарын цалинг нь 300 мянган ам.доллараар нэмж, сар бүр 1.5 сая ам.доллар олгох болсноо МСИ багийн удирдлага нуусангүй. Нэмэгдэл шагнал, урамшлын талаар одоохондоо дэлгэхийг хүсээгүй ч, маш их боломж олгосон нь тодорхой боллоо.
- 2016 оноос 5 улирал МСИ-тэй ажиллахдаа дөрвөн удаа Премьер Лигт түрүүлж, Аваргуудын Лигт нэг удаа финалдсан. Нийтдээ 9 цом өргөсөн түүнийг МСИ багийн удирдлага явуулахыг хүссэнгүй.
- Аваргуудын Лигт түрүүлэх хүсэл бий. Одоохондоо МСИ багийн өмнө нь өргөж үзээгүй цом. Түүнийг өргөхийн төлөө мэдээж зүтгэнэ. Гэхдээ энэ бол бидний эцсийн зогсоол ч биш. Аваргуудын Лигийн цомд бид жилээс жилд бид ойртож буй. 2021-21 оны улиралд өргөчих боломжоо алдсан. Ямар ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт бид илжгэн чихрийг өргөхдөө л өргөх болно гэдгийг мэдэрч байна. Энэ улиралд бид шигшээ 16- д Германы Лейпциг багтай таарсан. Боломжоо алдахгүйг хичээнэ. Харин Премьер Лигийн хувьд аваргын төлөөх тэмцэл улам хурцдаж байна. Арсенал тасарч, МЮ, Ливерпуль зэрэг багууд араас нэхэж, топ-6 руу орж ирж байна гэж Пеп Гвардиолла дүгнэлээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?