АРСЕНАЛ" ТЭРГҮҮЛЛЭЭ АХИУЛЛАА...

2022-12-28  
Дэлхийн АШТ өндөрлөж, хөлбөмбөгийн фанатуудын анхаарал Премьер Лиг болон бусад үндэсний Лигийн тоглолт руу эргэлээ. ДАШТ-ээс болж завсарласан Премьер Лиг "Арсенал- Автономит Вилла", "Ливерпуль - Фул Хэм", Брэнтфорд- Тоттенхэм" багуудын тоглолтоор үргэлжиллээ. Энэ тойрогт Тоттенхэм оноо хуваалцсан бол Ливерпуль, Арсенал багууд өрсөлдөгчдөө хожин тус тус 3 оноогоо халаасаллаа.
- Бид хэдийгээр эхлээд гоол алдсан ч, багийн тоглолтоо огт алдаагүй. Өрсөлдөгчөө шахаж, талбайг бүрэн дүүрэн эзэгнэсэн. Бэртэл авсан Жесусын оронд талбайд гарах болсон Нкетиа гайхалтай тоглолтоороо гайхуулсан хэвээр. Тэр бол бөмбөг эзэмших ур чадвар, довтлогчийн нарийн мэдрэмж нь хосолсон тоглогч гэдгээ харууллаа. Ийм тоглогчидтой байхад алзахгүй гэж Артета тоглолтоо дүгнэлээ. Үр дүнд нь Арсенал араас нэхэгч МСИ ( нэг тоглолт дутуу) багаас 8 оноогоор тасарлаа.
Харин Ливерпуль ээлжит хожлоо авснаар нөхцөл байдлаа сайжруулж, 6 дугаар байр луу дэвшиж, томчуудын эгнээнд ойртлоо.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?