КАРАБАО ЦОМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ МСИ БАГТАЙ ХЭН ҮЛДЭХ ВЭ?

2023-01-02  
Английн хөлбөмбөгт сүүлийн 5 улиралд МСИ баг гялалзах болсон. Тэд Премьер Лигт түрүүлэхээс гадна, дотоодын цомыг мөн булааж буй. Тухайлбал, Лигийн цомын аваргын сүүлийн 5 улиралд МСИ баг дөрөв дараалан түрүүлсэн. Тэдний дараалсан ялалтын цувралыг өнгөрсөн улиралд Ливерпуль л тасалж чадсан. Тэгснээрээ 9 дэх цомоо өргөж, МСИ багийн өмнө гишгэсэн. Тэгвэл Ливерпуль багийг 3:2-оор хожиж, шигшээ наймд шалгарсан МСИ баг энэ улиралд түрүүлбэл Ливерпуль багтай ижил 9 түрүүтэй болох болно. 1960 онд анх санаачилсан тус цомын тэмцээнд Английн хөлбөмбөгийн Лигийн бүх 72 баг оролцдог уламжлалтай. Тэднээс МСИ, МЮ, Форест, Ньюкасл, Лэйстэрсити, Сауфхэмптон зэрэг найман баг шигшээд шалгараад байна. Шигшээ наймд: МСИ- Сауфхэмптон, МЮ- Чарльтон, Ньюкасл- Лэйстэр Сити, Волверхэмптон- Форест багууд оноолт таарсан. Энэ сарын 9-ний өдөр шигшээ найман эхний хоёр хос халз тулна. Одоогоор Карабао цомын гол фаворитоор МСИ- г нэрлэж буй.Тэд сүүлчийн раундад Ливерпуль багийг, өмнөх тойрогт Челси багийг хожсон. Хагас шигшээд Сауфхэмптоныг төвөггүй ялна гэж үзэж буй. Харин финалд МЮ багтай таарах болов уу? гэж спортын сэтгүүлчид таамаглаж байна. Финалын тоглолт 2023 оны хоёрдугаар 24.
 
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?