КЛОПП: АВАРГУУДЫН ЛИГТ ОРОЛЦОХОД ЕРДӨӨ ХОЁР Л БАГТ ОРОН ЗАЙ ҮЛДЛЭЭ...

2023-01-02  
Энэ улиралд "Арсенал" онцгой сайн байна. Эхний тойрог дуусахад гуравхан тоглолт үлдсэн ч, Арсенал араасаа нэхэгч МСИ багаас улам холдож, 7 оноогоор тасарсан. Энэ хоёр багийг бусад нь гүйцэхээс өнгөрсөн. Аваргын төлөөх өрсөлдөөн энэ хоёр багийн дунд өрнөх болно. Хоёрдугаар тойрогт Арсенал- МСИ-ийн өөр хоорондын тоглолт хэн аварга болохыг шийдэхэд шууд нөлөөлнө. Харин бидний хувьд эхний дөрөвд эрэмбэлэгдэж, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглохыг зорих л үлдсэн. Хэдэн жилийн өмнө Английн Премьер Лиг топ-4 багтай байсан бол сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн. Энэ улиралд топ-7 баг Аваргуудын Лигт оролцох эрхийн төлөө өрсөлдөцгөөж байна.
Нэгэнт, Арсенал, МСИ багууд биднээс тасарсан тул ердөө л хоёр эрхийн төлөө бид өрсөлдөх болно. Энэ улиралд Ньюкасл баг өрсөлдөөнд нэмэгдэж, одоогоор гуравт бичигдсэн. Түүний ард, гараагаа маш муу эхэлсэн ч, сүүлийн тоглолтуудад эрх хүчээ нэмж, илт сэргэсэн МЮ баг анх удаа энэ улиралд тавдугаар байр луу дэвшлээ. Тоттенхэм ухарч тавд орсон ч, байх сууриа алдах хүсэлгүй зууралдсаар. Бид зургаад. Бидний шилийг дараад "Челси" ойртож буй.
Тиймээс ирэх улиралд Аваргуудын Лигт зорилгоо биелүүлэхэд амаргүй нөхцөл байдал үүссэн. Тойргийн хоёрдугаар хагаст бүх өрсөлдөгчдөө буулгаж чадвал зорилго биелнэ. Энэ бол бидний 2023 оны гол зорилго.
Ливерпуль ялалт байгуулах чадвартай тоглогчидтой. Биднээс л өөрсдөөс хамаарна. Бид хүснэгтийг тэргүүлж буй Арсеналаас 15 оноо, дөрөвд эрэмбэлэгдэж буй МЮ багаас 4 оноо л дутуу. Бусад багууд бидэнд дарамт шахалт үүсгэж буйтай нэг адил, бид ч бусдыг зүгээр орхихгүй. Адилхан л сэтгэл зүйн дарамтыг үүсгэнэ.
Бид сүүлийн 4 тоглолтонд дараалан ялалт байгуулснаар топ-4 - ийн өрсөлдөөнд оролцох эрхээ хадгаллаа гэж Клопп шинэ оныхоо зорилгыг тодорхойллоо.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?