РОНАЛДО ЕВРОП ТИВИЙГ ОРХИЖ, АРАБЫН ЕРТӨНЦИЙГ ЗОРИЛОО...

2023-01-03  
Өдгөө 37 настай Криштиан Роналдогийн эцсийн сонголт нь Саудын Арабын Аль Насср баг болж таарлаа. "Манчестер Юнайтед" багт анх од болон гялалзаж, дараа нь " Реал Мадрид" -д " хаан" сууж, "Ювентус" багтай уруудаж, дахин Манчестер Юнайтед багт тоглосноор түүний Европын хөлбөмбөгийн карьер өндөрлөлөө.
МЮ багтаа үлдэж тоглоно гэж Саудын Арабын Аль Хилаль багийн 350 сая ам.долларын саналаас татгалзсанаа илэрхийлж байсан Роналдо Саудын Арабыг зорих болсон шалтгаанаа тайлбарлалаа.
- Өнгөрсөн зун дасгалжуулагч Эрик Тен Хагтай учраа олсон гэж бодсон. Гэтэл тийм зүйл алга. Тэр намайг огт үнэлэхгүй байна. Надад ч түүнийг хүндлэх зүйл алга. Тиймээс клубээ солих шийдвэр гаргасан гэж Роналдо хэллээ.
МЮ баг түүнд сарын 2 сая фунт стерлинг олгож байсан бол Саудын Арабын Аль Насср баг түүнд сарын 16 сая ам.доллар олгох гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулжээ. Ийнхүү Роналдо Европын тавцанг нэг мөр орхиж, Арабыг зорилоо.
- Би азтай гэж өөрийгөө боддог. Европын хөлбөмбөгийн тавцанд бүхий л шагнал, цомыг өргөж үзлээ. Одоо хангалттай. Өөрийн туршлагаасаа Арабын ертөнцтэй хуваалцах цаг болсон гэж үзлээ. Надад өндөр цалин амласнаас гадна, дасгалжуулагчийнхаа дээр нь байх онцгой нөхцөлийг надад олгосон. Таалагдахгүй бол, ямар ч дасгалжуулагчийг солих, өөрчлөх эрхийг надад өгсөн. Намайг үнэлэхгүй газраас бушуухан гарч, үнэлэх газар луугаа яаран одлоо гэж тэр тодотголоо.
Роналдогийн очиж буй Аль Насср баг нь Саудын Арабын есөн удаагийн аварга болж байжээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?