ЛЕВАНДОВСКИЙ: ЭНЭ ЖИЛИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧНӨӨР МЕССИГЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

2023-01-04  
Месси, Аргентин хоёр энэ жил одтой байгаа. Оны төгсгөлд хүсэн хүлээсэн Алтан цомоо өргөлөө. Өмнө нь, Өмнөд Америкийн цомын аваргад түрүүлж амжсан. Тивийнхээ ч, дэлхийн ч аварга болсон, Аргентин, Месси хоёр. Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй зүйрлэх, эн зэрэгцэх өөр тэмцээн уралдаан гэж ертөнцөд байхгүй.
Багийн лидер гэж ямар байх ёстойг тэр үлгэрлэн үзүүлж, Аргентины багийг Дэлхийн аварга болоход шууд нөлөөлсөн. Багийн нийт 10 гоолын 7- г нь тэр өөрөө оруулсан. Ялангуяа, финалын тоглолтонд өөрөө 2 гоол оруулж, гоолын нэг дамжуулалт өгсөн шилдэг тоглогч. Месси энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчний " Баллон де ор" шагналын эзэн болох болзлоо бүрэн хангасан гэж Роберт Левандовский хэллээ. 2018 оны ДАШТ-ий дараагаар мөнгөн медалийн болзол хангасан Модрич энэ шагналын эзнээр тодорч байсан нь санаанд буулаа.
 
Өмнө нь долоон удаа энэхүү шагналын эзнээр өргөмжлөгдөж асан түүнтэй өрсөлдөх хэмжээнд очих цорын ганц өрсөлдөгч нь Францын Мбаппе байж болох. Тэр Мессигээс ердөө л нэг гоолын зөрүүгээр ДАШТ-ий мэргэн буучийн шагналыг хүртсэн. Харин баг нь мөнгөн медаль дээр буусанд тэр гутарч, мэргэн буучийн шагналаа авахдаа сэтгэл нь гонсгор хэвээр үлдсэн.
Харин Месси- Мбаппе- Неймарын гурвал энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлэх магадлалтай.
- Месси бол ердийн нэг хөлбөмбөгчин биш. Тэр хөлбөмбөмбөгийн ногоон талбайд гишгэнгүүтээ хувирдаг. Тэнд түүнд эн зэрэгцэх хүн олддоггүй. Тэр бол хөлбөмбөгчиний дүрээр зүлэг ногоон талбайд бууж ирсэн БУРХАН юм гэж Ибрагимович Мессиг дүрсэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?