МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ТОП-ДӨРӨВД НЭГДЛЭЭ..

2023-01-04  
МЮ баг нэг хэмээр, жигд урагшилсаар байна. Тэд 16 дахь тойргийн тоглолтонд Волверхэмптоныг 1:0-ээр ялснаар Тоттенхэм багийн урд гишгэлээ. Ньюкасл багаас хоёр оноо дутуу ч, нэг тоглолт нөөцөнд буй учир өмнө нь гарах онолын хувьд боломж бий.
77 дахь минутанд Рашфордын оруулсан гоолын ачаар тэд хүснэгтийн дөрөв лүүгээ дэвшсэн.
- Бид нэг л зүйлийг хэлж, хэрэгжүүлж буй. Энэ бол систем, стандарт. Тамирчдын хариуцлага. Багийн тоглолт. Хувь тоглолтонд дассан тоглогч МЮ багт багтаж шингэхэд хэцүү. Тиймээс ч Роналда явсан. Харин үүнийг зөвшөөрсөн тоглогчид багийн дүрмийг ягштал биелүүлэх ёстой. Бид ямар ч гэсэн эхний зорилгоо биелүүлж, топ-4-ийн эгнээнд орж ирлээ. Одоо үүнийгээ баталгаажуулах ёстой. Хэдийгээр аваргын өрсөлдөөнөөс хоцорсон ч, тэдэнтэй өгөө аваагаа тооцох цаг ирж байна. Ирэх долоо хоногт Карабао цомын шигшээ наймын тоглолтонд анхаарна. Улмаар Европа Лигт ч амжилт үзүүлэхийн төлөө багаараа зүтгэнэ гэж дасгалжуулагч Эрик Хен Тааг ойрын зорилгоо тодорхойллоо.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?