РОНАЛДОГ САУДЫН АРАБ ТУЙЛЫН ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН АВЛАА

2023-01-05  
Роналдо Саудын Арабын Аль Насср багт тоглохоор тус багийн цэнгэлдэх хүрээлэнд хөл тавьсан нь Саудын Арабуудын хөлбөмбөгийн фанатуудын сэтгэлийг хөдөлгөсөн баярт үйл явдал боллоо. Түүнийг танилцуулах ёслолын ажиллагаанд Роналдогийн эхнэр, хүүхдүүд нь ч оролцлоо. Тэр талбайд уригдан залагдан ганцаар гарч ирж, фанатуудтайгаа мэндчилж, Саудын Арабын ирээдүйн хөлбөмбөгчидтэй дурсгалын фото зураг татуулж, эхнэр хүүхдээ урьж, төгсгөлд нь гарын үсгээ зурсан долоон бөмбөгийг хөлбөмбөгийн шинэ фанатууддаа долоон зүгт " илгээлээ".
- Намайг, гэр бүлийн минь хамт маш сайхан угтаж авсан Саудын Арабчууд Та бүхэнд талархлаа.
Би та бүхнийг баярлуулахын төлөө энд ирсэн. Аль Насср багийн хамт олонтойгоо олон олон амжилтыг үзүүлж Та бүхний итгэлийг хариулах болно. Саудын Арабын хөлбөмбөгийн лиг бол маш өрсөлдөөнтэй гэдгийг би мэднэ. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Би та бүхний төлөө чадах бүхнээ хийх болно. Та нарт баяр баясгалан авчрах нь миний эрхэм зорилго. Энд цугласан фанатуудаар хязгаарлахгүй, Саудын Арабчууд, хүүхэд, эмэгтэйчүүд, Та бүгдийг бүгдээрэнг чинь аз жаргалтай байхыг би харахыг хүсэж байна. Миний хань ижил, үр хүүхдэд гүн хүндэтгэлтэй хандсан Та бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье гэж Роналдо цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан фанатууддаа хандан хэллээ.
Саудын Арабын Аль Насср багт Роналдо тоглох болсон нь дэлхийн хэвлэлийнхний анхаарлын төвд Арабын ертөнцийг давхар авчирлаа.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?