МЮ БАГ СИЙМХИЙГ АШИГЛАН УЛАМ УРАГШИЛЛАА

2023-01-05  
Лигийг тэргүүлэгч Арсенал, МСИ, Ньюкасл багууд өөр хоорондоо тэнцэж, Ливерпуль, багууд хожигдсон нь Манчестер Юнайтед багт араас нэхэгчдээс холдох, урдахь багтаа ойртох сайхан боломж олголоо.
Каземиро, Рашфорд нарын гоолын ачаар Бөрнмоунфыг 3:0-ээр хожиж, хүснэгтийн гуравд бичигдэх Ньюкасл багтай оноо тэнцлээ. Ньюкасл багаас нэг тоглолт дутуу нь МЮ багт давуу тал үүсгэж буй. Тэд ПЛ-ийг тэргүүлэгч Арсенал багаас ердөө 9 онооны дутуутайгаар ойртож ирлээ.
- Тоглолт бүр чухал. Оноо бүр үнэ цэнтэй. Ийм л нөхцөл тулгараад байна. Түрүүлнэ гэдэг бүрхэг ч, багийн форм тоглолтоос тоглолтод улам сайжирч байгаа нь бидний урагшилж буйн гол түлхүүр болж байна. Багийнхаа хожилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Эхний хагасын гарааг тун тааруу эхэлсэн ч, төгсгөл рүүгээ алдаагаа засаж, тэргүүлэгчдийн эгнээнд нэгдэж амжлаа. Хоёрхон тоглолтын дараачаас эхний хагас өндөрлөжч хоёрдугаар хагас эхэлнэ. Тэнд л жинхэнэ өрсөлдөөн өрнөх болно гэж Рашфорд байр сууриа илэрхийллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?