ЧЕЛСИ ЭНЭ УЛИРАЛД ГАНЦХАН ЦОМЫН ТӨЛӨӨ Л ӨРСӨЛДӨХ БОЛЛОО

2023-01-09  

Английн Премьер Лигт дөнгөж 25 оноотойгоор 10- д эрэмбэлэгдэж буй Челси баг ПЛ-ийн аваргын төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан. Хоёрдугаар хагаст бүх тоглолтоо хожиж гэмээнэ топ-4-д л үлдэх "онолын" боломж бий. Гэхдээ бодитоор харвал, Арсенал, МСИ, МЮ багийг гүйцэхээсээ өнгөрсөн, үлдсэн ганцхан байхын төлөө өөр хоорондоо өрсөлдөж буй Ливерпуль, Тоттенхэм багууд ч орон зайгаа тавьж өгнө гэж юу л бол. Ингээд эхний цом алдагдсан. Английн Лигийн Карабао цомын аварга болон Английн Холбооны цомын аваргад МСИ багт хожигдсоноор дотоодын цомын төлөө өрсөлдөөнөө зогсоосон. Одоо ганцхан л цом үлдсэн. Тэр нь Аваргуудын Лиг.
Хоёрдугаар 16 - нд, хасагдах шатны эхний тоглолтыг Германы Боруссиа Дортмунд багийн талбайд хийнэ. Хожсон ч , цаана нь ПСЖ, МСИ, Байер Мюнхен, Реал Мадрид зэрэг акулуудын "амнаас мултарна" гэж юу л бол.
Тэд өнгөрсөн Ням гарагт 4:0-ээр МСИ багт бутниргүүлснээр энэ улиралд өргөж болох сүүлчийн цомоо өргөх боломжоо алдлаа гэж үзэж болох нь.
Харин МСИ багийн хувьд Карбао цомд шигшээ наймд, Английн цомын аваргад 32-д, Аваргуудын Лигт шигшээ наймд, ПЛ- т үзүүрлэж буй учир 4 цомын төлөө нэгэн зэрэг өрсөлдөж буй Английн цомын ганц баг юм.
- Рияд Махрез гайхалтай тоглолт үзүүллээ. Түүний 16 метрийн торгуулийн гаднаас цохиж оруулсан эхний , 11 метрийн торгуулиас эцсийн цэг тавьсан гоолын аль аль нь классик байлаа. Рияд Махрез бол багийн үнэ цэнтэй тоглогч. Тоглолт бүр шийдвэрлэх түвшинд ирсэн энэ үед түүний тоглолт орох болсон нь маш чухал. Бид Английн цомын аваргын дөрөв дэх раундад ПЛ-ийг тэргүүлэгч Арсенал багтай таарах магадлал өндөр. ПЛ-ийн дараагийн тоглолтонд МЮ багтай, ирэх долоо хоногт Карабао цомын шигшээ дөрвийн тоглолттой. Тиймээс гол гол тоглогчид формондоо орно гэдэг нар мандахтай ижил гэж Пеп Гвардиолла Махрезийн талаар байг сууриа илэрхийллээ.

Ц.Энхбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?