ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Х.ЦАГААНБААТАР ЗОДОГ ТАЙЛЛАА

2023-01-16  

2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа.

Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 

1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт.

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн нэгэн юм.
Эх сурвалж: polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?