МЮ БАГ ЭНЭ УЛИРАЛД ЦОМЫН БАРАА ХАРАХ НЬ БОЛОЛТОЙ...

2023-01-16  
Английн Лигийн Карабао цомын шигшээ наймаас МСИ баг хасагдлаа. Тэд Премьер Лигийн сүүл мушгиж буй Соуфхамптон багт 3:0-ээр шигшээ наймын тоглолтонд хожигдсоноор Английн Лигийн цомын аваргаас мултарсан. МСИ баг энэхүү өрсөлдөөнөөс хасагдсанаар МЮ багт цом өргөх сайхан боломж нээгдлээ. МЮ баг хагас шигшээд Форест багтай таарсан. Хожсон тохиолдолд Ньюкасл- Сауфхамптон багийн хожсонтой нь финалдана. Энэ бол МЮ багт улирлын эхний цомоо өргөх сайхан боломж.
Тэгвэл Премьер Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд ч МЮ баг нэгдлээ. Тэд өөрийн талбай дээрээ МСИ багийг хүлээн авч, 2:1-ээр хожсоноор МСИ багаас ердөө л нэг онооны, Лигийг тэргүүлэгч Арсенал багаас 9 онооны дутуу боож ойртлоо.
- Премьер Лигийн эхэнд МЮ баг маш тааруу үзүүлэлттэй эхэлсэн. Түрүүлэх нь өнгөрсөн МЮ баг дасгалжуулагчаа сольсон. Эрик Тен Хагийг АЯКС багаас урьж авчирсан. Тэр ирснээс хойш МЮ багт сахилга бат, стандарт гэдэг зүйлийг нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тухайн үедээ хүмүүс түүний хэлж буйг төдийлэн ойшоогоогүй ч, үр дүн нь бодитойгоор гарч эхэллээ. Тэр Касемирог "Челси" багаас урвуулсан нь МЮ багийн амжилтанд нөлөөлсөн гэж үзэж болно. Тойргийн эхний хагасын төгсгөлд МЮ баг тэргүүлэгч багийн эгнээнд нэгдэж амжлаа. Хамгийн гол нь тоглолт нь эрс сайжирсан.
- Түрүүлэх багийн тоонд хэлэгдэх юм гэж санасангүй. Нэг тоглолтын дараа хоёрдугаар хагас эхэлнэ. Хоёрдугаар хагаст бидэнд амжуулж, ахиулах зүйл их байна. Тоглолт бүрт л анхаарч байна. МЮ баг цом өргөлгүй удсан. Карабао цомд түрүүлж гэмээнэ удаан хүлээсэн эхний цомоо өргөх болно. Бусад нь цаг хугацааны асуудал. Бидний хувьд Касемиро шиг тоглогчдыг олноор авах нь чухал. Тэр бол багийн туг, гол холбогч, манлайлагч юм гэж Эрик Тен Хааг онцоллоо.
МЮ баг 2013 оноос хойш Премьер Лигийн цомыг өргөөгүй. Цолонд ойртох хэмжээний тоглолт ч үзүүлж чадаагүй. Өнгөрсөн улиралд ПЛ -т топ-4-д орж чадаагүй учир Аваргуудын Лигт оролцох эрхээ ч халаасалж чадаагүй. Тиймээс доошоо унаж, Европа Лигт зодоглосон. Өмнө нь Европа Лигт өрсалдөөн бага байсан бол энэ улиралд Испанийн Барселона баг Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтоос хасагдаж, мөн л Европа Лигт " хүч үзэх" болсон. Бүр МЮ багтай хасагдах шатанд оноолт таарсан нь, Европа Лигийн хамгийн хүчирхэг хоёр багийн мөргөлдөөн гэж хэлж болно.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?