АРСЕНАЛ" ПЛ-ИЙН АВАРГЫН ТИТМИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ НЬ АРГАГҮЙ ЮМ

2023-01-17  
- Бид санаачилгыг гартаа оруулсан байсан ч, эхний гоолыг алдсан. Хаалгач Уго Лоррис өөртөө гоол оруулсан. Дараа нь тоглолтыг тэнцүүлэх боломж гарсан. Ким Соны гоолын цохилтыг Арсеналын хаалгач амжиж хаасан. Хоёр дахь гоол ч орох боломжтой байсан. Тоттенхэм багийн ерөнхий тоглолтын агуулгыг шүүмжлэх зүйл алга. Харин Арсенал бол нямбай тоглолоо. Энэ янзаараа аваргын төлөө өрсөлдөөнөө улам хүчтэй үргэлжлүүлэх юм байна гэж Конте 2:0-ээр талбай дээрээ хожигдсоны дараа хэллээ.
- Бид хөгжөөн дэмжигчдээ л баярлуулахын төлөө зүтгэсэн. Тэднийг баярлуулахаас өөр эрхэм дээд зорилго бидэнд байхгүй. Хоёрдугаарт, оноо маш чухал байв. 3 оноо халаасалсны үр дүнд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлж чадлаа. Тоглогчид маань маш их эрэлхэг зориг гаргаж, багаараа ялалт байгуулахын төлөө зүтгэлээ гэж Артета тоглолтоо дүгнэлээ.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?