ПЕП ГВАРДИОЛЛА: БИДНИЙГ ЭНЭ УДААД АЗ ТҮШЛЭЭ..

2023-01-23  
Аваргаа хамгаалахаар зүтгэж буй МСИ баг эхний тойргийн сүүлчийн тоглолтыг ялалтаар өндөрлөлөө. Тэд эхний хагаст 0:2-оор хожигдож, сүүлийн хагаст 4 гоол оруулснаар маш чухал 3 оноогоо халаасалж, "Арсенал"- аас хоцорсон байр сууриа ахиуллаа. Тэргүүлэгч хоёр багийн хооронд 5 онооны зөрүүтэй ч, Арсенал нэг тоглолт дутуу учир оноогоо гурван оноогоор ахиулах боломжтой.
- Эхний 45 минутанд Этихад цэнгэлдэх хүрээлэн нам гүм болж, гарах чимээ нь зөвхөн эсэргүүцлийн шүгэлдэлт л байлаа. Бид 2:0-ээр талбай дээрээ хожигдож байсан учир фанатууд дургүйцэхэд өөр аргагүй. Харин дараагийн 45 минут бол тэс өөр байв. Бид 4 гоол оруулж, ялалтыг Тоттенхэм -ээс булааж авсан. Тоглолтын агуулгын хувьд бид Тоттенхэм багаас бүх талаараа илүү байж чадсан. Тэд 44, 45 минутанд гоолдохдоо манай багийн хаалгач, хамгаалалтын алдааг л ашигласан. Гэвч бид унтраагүй. Улам л дүрэлзсэн. Хоёрдугаар хагас эхлээд Аварез 51 дэх минутанд гоол оруулснаар баг илт сэргэсэн. Дараа нь Хааланд гоолын тоог тэнцүүлж, Махрез гоолын зөрүүг ахиулсан. Энэ бол маш чухал хожил. Ямар ч гэсэн Арсеналд дахин ойртож, онооны зөрүүгээ тав болгож ойртууллаа.
- Миний хувьд багийн ур чадварыг ахиулах, өөрийн санаагаа нэвтрүүлэх тал дээр ажиллаж буй. Сайн ч тоглолоо. Хожих ч боломж байсныг алдлаа. Амьдралдаа анх удаа хоёрдугаар хагаст 4 гоол алдаж үзлээ гэж Конте тоглолтын дараа хэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?