ЖАД ТРАМП " WORLD MASTERS" ТЭМЦЭЭНД ХОЁР ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2023-01-23  
Дэлхийн гурван удаагийн аварга Марк Уильямсыг 10:8 финалын тоглолтонд буулган авснаар Жад Трамп хоёр дахь удаагаа "World Masters" тэмцээнд түрүүллээ. Тэрбээр финалын эхний тоглолтонд 4:1- ээр тэргүүлж яваад, 14 дэх өрөгт баригдан тэнцэж ( 7:7), 15 дахь өрөгт Уильямын ард орсон ч ( 7:8), үлдсэн дөрвөн өргийн гуравт нь дараалан хожиж чадсанаар цом өргөлөө.
- Марк Ульямьс 48 насандаа "World Masters-2023" -д түрүүлэнгээ алдлаа.
Шигшээ наймд домогт аварга Ронни Сулливаныг, хагас шигшээд Стюарт Бингхамыг илүүрхэн хожсон. Хэрвээ тэр түрүүлсэн бол 2020 онд Бингхамын 43 нас, 243 хоногтоо түрүүлсэн ( хамгийн өндөр настай аварга) дээд амжилтыг шинэчлэн тогтоох байлаа.
Би энэ удаад алдаа их гаргасан. Марк бол алдааг уучилдаггүйгээрээ алдартай. Сүүлийн 3 өрөгт дээд зэргээр хянуур тоглож, Маркийн боломжийг нь хязгаарлалаа. Хэдийгээр гоц гойд тоглолт үзүүлээгүй ч, "World Masters-2023" бол миний снукерийн карьерийн түүхэн дэх онцгой ялалт байлаа. Эхний тойрогт л 6:4 өөр Марк Уильямсаас тасарч чадаагүй бол ялалтыг мартах байв гэж 250 мянган Фунтстерлинг буюу, 270 мянган ам.долларын шагналын эзэн болсон Жад Трамп тоглолтоо дүгнэлээ.
- Өрөг бүр маш өрсөлдөөнтэй байлаа. Учраа бүр хүчирхэг байв. Тэмцээний нөхцөл ч гайхалтай сайхан. Финалд хүрлээ. Финалын шийдвэрлэх 18 дахь өрөгт Трамп үнэхээр энэ цагийн шилдэг снукерчин гэдгээ баталлаа. Ямар ч хийгүй, цохисон шарик бүхнээ авлаа. Сэтгэл зүй нь ч туйлын тогтвортой байж чадсан. Би хүчирсэнгүй. Нас ахиж буйгаа мэдэрлээ. Трамп энэ удаад надад арай л ахадлаа.. гэж Трампын тухайд Марк Уильмс бодлоо хэллээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?