ЛЕБРОН ЖЭЙМС ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООЖЭЭ

2023-01-26  

 “Лос Анжелес Лейкерс” багийн супер од Леброн Жеймс Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ бүх багийн эсрэг тоглолтод 40-өөс доошгүй оноо авсан анхны сагсанбөмбөгч боллоо.

Өдгөө 38 настай тэрбээр Лос-Анжелес хотын “Crypto.com” аренад мягмар гарагт болсон “Лос Анжелес Клипперс” багийн эсрэг тоглолтод 46 оноо авснаар энэхүү амжилтын эзэн болжээ.

Хэдийгээр “Клипперс” нь Л.Жеймсийн хувьд эсрэг тоглолтынх нь үеэр 40-өөс доошгүй оноо оруулсан “NBA”-ын 30 дахь баг болсон ч “Лейкерс”-ийг 133-115 онооны харьцаагаар буулган авсан байна. Тэрбээр мөн тоглолтын үеэр 3 онооны есөн шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.

Л.Жеймс домогт сагсанбөмбөгч Карим Абдул-Жаббарын тогтоосон бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан амжилтыг эвдэхэд ердөө 177 оноо дутуу байна. “Лейкерс”-ийн төвийн тоглогч асан, өдгөө 75 настай К.Абдул-Жаббар 1989 онд зодог тайлахаасаа өмнө 1560 тоглолтод 38 387 оноо авчээ.

Одоогоор Л.Жеймс 1404 тоглолтод 38 210 оноо аваад байна. Энэ улиралд “Лейкерс” 22 хожиж, 26 хожигдсон үзүүлэлтээр “NBA”-ын Өрнөд бүсийн 13 дугаарт жагсаж байна. 

 

Эх сурвалж: ЛОС-АНЖЕЛЕС. /NBA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?