МАНАЙ БАГ ОРОСЫН БАГТ ДИЙЛДЭВ

2016-06-12  

АНУ-ын Лос-Анжелос хотод Дэлхийн цомын төлөө чөлөөт бөхийн эрэгтэй багуудын тэмцээн үргэлжилж байна. “А” хэсэгт орсон манай хоёрдугаар тойргийн барилдаанд Оросын багт 2:6 онооны харьцаагаар ялагдлаа. Шүүгчид Оросын талд илт үйлчилж байсан нь манай бөхчүүдэд сөрөг нөлөө үзүүллээ.

Манай баг маргааш гүржийн багтай хүч үзнэ. Түүнийг ялсан тохиолдолд хэсгээсээ хоёрдугаар байраар гарч хүрэл цомын төлөө барилдах боломж гарна. 2014 оны тэмцээнд манай баг гүржийн багийг 5:3 харьцаагаар хожиж байсан юм.

“А” хэсэгт оросын баг гүржийг багийг 4:4, гүржийн баг туркийн багийг 7:1, 

“Б” хэсэгт ираны баг азербайжаны багийг 5:3, энэтхэгийн багийг 8:0, АНУ-ын баг азербайжаны багийг 8:0 харьцаагаар хожжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ, ОХУ-ын багууд тус бүр хоёр хожилтойгоор тэмцээнийг тэргүүлж байна.

Монгол, ОХУ-ын багуудын барилдааны дүн, 2 : 6

57 кг   Э.Бэхбаяр – Азамат Тускаев, 5:1

61 кг   Т.Түвшинтулга – Виктор Рассадин, 3:11

65 кг   Г.Мандахнаран – Ильяс Бекбулатов, 5:7

70 кг   Б.Батмагнай – Халил Аминов, 0:11

74 кг   П.Өнөрбат – Хетик Цаболов, 10:2

86 кг   О.Үйтүмэн – Шамиль Кудиямагомедов, 0:7

97 кг   Д.Хүдэрбулга – Абдусалам Гадисов, 0:11

125 кг Ж.Чулуунбат – Мурадин Кушков, 1:7

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?