ЭНЭ УЛИРАЛД ПЛ- Т ТҮРҮҮЛЭХ БАГИЙГ МАХРЕЗ НЭРЛЭЛЭЭ

2023-02-13  
May be an illustration of 1 person
Английн топ -6 баг бүгд л шаанстай. Тэр байтугай, одоогоор хүснэгтийн 10-д бичигдэж буй Ливерпуль багийг ч түрүүлэх багаас хасаж болохгүй. Яг одоогоор хүснэгтийг тэргүүлж буй Арсенал багийн хувьд маш сайн тоглолт үзүүлж буй. Энэ янзаараа, оноогоо хадгалж, зайгаа барьж чадвал Арсеналд түрүүлэх боломж бусдаас илүү байна. Гэхдээ түүнд саад болох олон баг бий. Манай МСИ гэхэд л Арсеналтай хоёр тоглолт хийнэ. Түүнээс ихээхэн зүйл хамаарна. Мөн манай багийг оноогоор торговол бид өрсөлдөөнөөс хасагдана. Нэгдүгээр тойрогт Арсенал баг ганцхан МЮ багт хожигдсон. Нэгдүгээр тойргийн дундаас илт сэргэсэн МЮ баг аваргын төлөө өрсөлдөөнд аль хэдийнээ оролцож, хүснэгтийн 3 -д бичигдэх болсон.
Топ-6 багийн хувьд энэ улиралд ямар нэгэн цом өргөх нь ойлгомжтой болж байна. МЮ баг гэхэд л Английн Лигийн Карабао цомын финалд шалгарсан гэж МСИ багийн довтлогч Махрез үнэллээ
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?