Э.ЦЭНДБААТАР ХҮНД ЦОХИЛТООР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2023-02-24  

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын АНУ дахь анхны тулаанаа Жиованни Гитеррезийн эсрэг Нью Йорк хотын Sony Hall цэнгэлдэхэд өнөөдөр хийлээ.

Э.Цэндбаатар гуравдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авав. Ингэснээр тэрбээр мэргэжлийн боксод таван удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан буюу 5-0 гэсэн амжилттай байна.

Тулааны дараагаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Би хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж Америкт ирсэн. Өнөөдрийн тулаан гайхалтай байлаа. Би өдрөөс өдөрт сайжирсаар байх болно. Намайг дэмжиж буй бүх хүний итгэлийг алдалгүйгээр улам илүү гялалзана" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?